logo
Тамирчдын өдрийг тэмдэглэнэ

Тамирчдын өдрийг тэмдэглэнэ

2015/06/25

Жил бүрийн зургадугаар сарын 28-ныг Тамирчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ дагуу энэ сарын 28-нд ЭМСЯ, тус яамны Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлын 140 тоот тушаалын дагуу Тамирчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Үе үеийн ахмад багш, дасгалжуулагч, тамирчид, шигшээ болон өсвөр үеийн тамирчид, Биеийн тамир, спортын салбарын төлөөллүүдийг алдаршуулах, биеийн тамир спортод төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт,  түүний үр өгөөжийг олон нийтэд сурталчилан таниулахад эл арга хэмжээ чиглэгддэг байна.

Монголын Тамирчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Спортын төв ордноос Чингисийн талбай хүртэл биеийн тамир спортын салбарынхан болон төр олон нийтийн төлөөллийн жагсаал болох аж. Улмаар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. Энэ үеэр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй албаныхан үе үеийн тамирчдад хандан үг хэлж, баяр хүргэнэ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 053 тоот зарлигийн хэрэгжилтийг дүгнэж аймаг, дүүргийг шагнаж урамшуулах юм. Мөн тус салбарт амжилт бүтээл гаргасан тамирчдыг шагнаж урамшуулна.

Олон нийтэд тэргэнцэртэй спорт бүжиг, хүчний байгууллагын үзүүлэх тоглолт, гимнастикийн үзүүлэх тоглолт, мото спортын үзүүлэх тоглолт, дугуй, тэшүүр, цанын үзүүлэх тоглолүт зэрэг олон төрлийн сонирхолтай үзүүлбэрийг тоглож сонирхуулах аж. Энэ талаарх хэвлэлийн бага хурлыг Спортын төв ордонд энэ сарын 26-нд 10,00 цагаас хийхээр төлөвлөөд байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш