logo
Аймгуудын баяр наадам хэзээ болох вэ

Аймгуудын баяр наадам хэзээ болох вэ

2015/06/25

Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөн хоног үлдлээ. Наадмын өдрүүдэд ажил албанаасаа холдож, дэлгэр Монголынхоо дэнжийг хотойтол нааддаг наадамчин олондоо аймгуудын баяр наадмын хуваарийг танилцуулж байна. Энэ жилийн хувьд Увс аймгийн түүхт 90 жилийн ой тохиож байгаагаас гадна тус аймгийн зургаан сум мөн түүхт ойгоо тэмдэглэх юм. Түүнчлэн Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймгийн зарим сумд наадамчдын хөлд дарагдаж, түүхт  90 жилийн ойгоо тэмдэглэх ажээ.


Архангай аймаг

Арын сайхан хангай нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиох юм. Түүнчлэн Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долоодугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.


Баян-Өлгий аймаг

Баян-Өлгий аймгийн баяр наадам ирэх долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиох бол тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа аж.


Баянхонгор аймаг

Хонгор нутгийнхны наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах бол Баянлиг, Богд сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд тохиох аж.


Булган аймаг

Булган аймгийн тухайд баяр наадмаа долоодугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон аж. Түүнчлэн тус аймгийн Сайхан суманд ирэх долоодугаар сарын 18-19-ний өдрүүдэд 4 түмэн  адууны баярыг тэмдэглэхээр болжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох юм.


Говь-Алтай аймаг

2013 онд 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Алтай нутгийнхан энэ жилийн баяр наадмаа долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй бөгөөд аймгийн ихэнх сум өнгөрсөн жил түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...>>>

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш