logo
Авто засвар, худалдааны газруудын тохижилт, цэвэрлэгээнд үнэлгээ өглөө

Авто засвар, худалдааны газруудын тохижилт, цэвэрлэгээнд үнэлгээ өглөө

2015/07/01
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2 дугаар ажлын хэсэг 3, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто засвар, худалдааны газруудын тохижилт, цэвэрлэгээнд үнэлгээ өглөө.
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Vidal” үсчин, гоо заслын салон 2.1 сая, Саруул худалдааны төв, 1 сая төгрөгийн тохижилт хийж “SMILE” наалт авав. Харин 9 дүгээр хорооны авто засварын газруудаас барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, тохижилт, гадна, дотор цэвэрлэгээ муу, холбогдох стандарт, ариун цэвэр эрүүл, ахуйн шаардлага хангаагүй “АKUMA”, “Ланд сервис”, “Сехан” авто засварын газарт “ГАХАЙ” наалт наалаа.
Худалдаа үйлчилгээний төвүүдээс Монголын Урчуудын эвлэлийн хорооны “Пассаж” худалдааны төв, Капитал маркет ХХК-ийн “Америк тахиа” хүнсний мухлаг барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, тохижилт, гадна, дотор цэвэрлэгээ маш муу, холбогдох стандарт, ариун цэвэр эрүүл, ахуйн шаардлага хангаагүй тул “ГАХАЙ” наалт авлаа.
“Shashlik house”, “Пассаж” төв нь “ГАХАЙ” наалтыг хуулж авсан тул 2 дахь “ГАХАЙ” наалтыг нааж дахин хуулж авсан тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авахыг санууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш