Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүртэлх 1.5 км замын ажлыг гүйцэтгэж буй “Түм аривжих” ХХК зургаадугаар сарын 29-нд хучилтын ажлаа эхлүүлсэн байна. Тус замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр, хоёр талаараа 1.5 метр явган хүний замтай бөгөөд энэ сарын 5-нд ашиглалтад өгөх ажээ.