logo
Өнөөдрийн зурхай /2015.07.03/

Өнөөдрийн зурхай /2015.07.03/

2015/07/03

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 3. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 16. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, 9 улаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 05 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Таагүй өдөр. Өнөөдөр эхлүүлсэн бүхэн бүтэлгүйтэж сүйрлийн ирмэгт хүрэх ба итгэл найдвар тасрах бололтой. Сэтгэлийн хямралд орох магадал өндөр байна. Шинээр ажил хэргийг эхлэх, төлөвлөгөө гаргахад маш таагүй өдөр. Ямар ч ажил хэрэг ихээхэн хүч чадал, цаг хугацааг шаардах боловч хүссэн үр дүнд хүрэхгүй байх тул урам хугарах болно. Орой тийш урьд хожид тохиож байгаагүйгээр гэр бүлийн болон ахуйн чанартай асуудлууд гарч таны сэтгэлийг зовоох бололтой.


Үхэр (4/20-5/20)

Уршигт маргаан, хэрүүл маргаан болох таагүй өдөр. Таныг гадны хүмүүстэй хийх хэрүүл маргаан хүлээж байна. Урьд урьдынхаас илүүтэйгээр тэсвэр тэвчээрийг гаргаж, биеэ барих хэрэгтэй ба хамаа намаагүй уур хорслоо гаргах нь таны сэтгэлийг ихээр зовоох болно. Өөрийн зүгээс хийх үйл хэрэг, гаргах шийдвэрээ хэт хүйтэн хөндий байдлаар гаргаж тооцоо бодох гэсний шаардлагагүй. Өдрийн хоёрдугаар хагаст бүх хэрүүл маргаан арилах хэдий ч дотоод сэтгэлдээ ачаалал, аюулын мэдрэмжид дараастай хэвээр байх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр шинэ ажил төрөл эхлүүлэхэд таагүй байна. Учир нь эцсийн үр дүн илүү их эргэлзээтэй байдлыг төрүүлэх болно. Оддын оршин байгаа байрлал нь аливаа худалдаа наймааны ажилд хууран мэхлэлт болон мөнгө санхүүгийн алдагдал гарах аюул байгааг зааж байна. Аз туршсан эрсдэлтэй алхам хийхээс эайлсхийх, том хэмжээний худалдан авалт хийхээ хойш нь тавь. Түүнчилэн энэ өдөр олон хүн цугласан газарт байх болон олон нийтийн газарт очихоос зайлсхийхийг хичээ


 Мэлхий  (6/22-7/22)   

Хүндрэлтэй, эсрэг тэсрэг өдөр. Гэнэтийн мэдээг хүлээн авснаар өнөөгийн үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны чиглэл салбараа өөрчлөх шаардлагатай тулгарах бололтой. Ажил хэргийн түншүүдийн хэн нэгэнтэй маргалдаж болзошгүй тул харьцаагаа анхаар. Энэ бүхнийг үл харгалзан, өнөөдөр та ашиг орлоготой ажиллаж чадах юм байна. Найз нөхөдтэйгээ уулзах болзоог төлөвлөж, гадны хүмүүстэй зүй бусаар харилцахын хэрэггүй.


Арслан (7/23-8/22)   

Арилжаа наймаа ялангуяа жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүст таатай өдөр. Худалдаа наймаа гэрээ хэлэлцээр ашиг авч ирнэ. Эрсдэлтэй үйлдлүүд ашиг авч ирэх магадлалтай. Гэнэтийн ер бусын шийдвэр хамгийн зөв байх болно. Биеийн жингээ багасгах, нэмэхэд тохирсон курс эмчилгээг эхэл. Таатай орчныг бүрдүүлбэл та жаргалтай байх болно. Ажилдаа болон дотно хүмүүстээ анхааралтай байхгүй бол алдаа гаргаж болзошгүй.


Охин (8/23-9/22)    

Тааламжгүй өдөр. Чухал санхүүгийн шийдвэр гаргах болон мөнгөтэй холбоотой ямар нэгэн зүйлд холбогдохдоо анхаарал болгоомжтой байгаарай. Энэ нь таамаглах өдөр биш тул жинхэнэ боломж гарч ирнэ гэсэн итгэлээр өөрийгөө будилуулах хэрэггүй. Гэр бүлийн харилцаанд нөлөөлөх эд материалын нөхөгдөшгүй гарз ирж магад. Хэрвээ тийм зүйл болвол үүссэн нөхцөл байдлыг засаж залруулахын тулд хүч чадал, боломж бололцоогоо дүгнэж цэгнэ. Хойшлуулахгүйгээр эрс шийдэмгий хөдлө, бүх зүйл бүтнэ. Үдээс хойш сэтгэл санааны хямрал, мэдрэлийн ядаргаанд орж, нойргүйднэ. Танд усан эмчилгээ, удаан хугацааны үдшийн зугаалга зайлшгүй хэрэгтэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр анхаарал болгоомжтой бай. Гэмтэл бэртэл авах, осолд орох магадлал маш өндөр байна. Энэ ордныхон дийлэнх нь эд хөрөнгө, гэрээслэлтэй холбоотой гэр бүлийн асуудлуудаар хөөцөлдөх бололтой. Ямар ч тохиолдолд өөдрөг үзэл, идэвхтэй байдлаа бүү алдаарай. Энэ нь таны амьдралд тохиолдох хэцүү бэрх үеүүдийг давахад туслах нь дамжиггүй. Өөрийн оюун ухаан, зөн билигтээ найдаарай. Хотоос гадагш зугаалга хийвэл сайхан амарч хүч чадлаа сэлбэж чадна.


Хилэнц (10/23-11/21)   

Гэрээ хэлэлцээр хийхэд таатай өдөр. Магадгүй танд ашигтай санал ирнэ. Гэхдээ үр дүнг хүлээх хэрэггэй мөн түүнчлэн гэнэтийн томоохон ашиг авчирна гэж бүү бодоорой. Зөрчилдөөн маргааныг нааштай болгоорой. Сонирхолтой бодол урган гарч ирэн үүнийгээ амьдралд хэрэгжүүл. Гэхдээ бусдын итгэлийг алдахгүй байж хэт их урилга дайллаганаас хол байхыг хичээгээрэй. Энэ ордны хүмүүс их сониуч байдаг бөгөөд заримдаа энэ байдлаасаа болоод бусдад зэмлүүлэх үе ч байдаг. Амралт, зугаалгад явахаар төлөвлө.


Нум (11/22-12/21)    

Сэтгэл санаа тогтворгүй болж, өөдрөг үзэл буурч, өөрчлөлт хийх хүсэл төрж мэдэх шинжтэй. Анхаарлын төв цэгт албан ажилтай холбоотой асуудлууд тавигдах болно. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаа хандуулж, хэт ихээр ачаалал авахгүй байхыг од гарагс зөвлөж байна. Өдрийн хоёрдугаар хагаст тайван нам гүм орчинд амарч тухлах хэрэгтэй.

 


Матар (12/22-1/19)   

Дотоод сэтгэл зүрх тань эрх чөлөө, баяр баясгалан оршин тогтнох мэдрэмжийг авна. Огторгуйн нөлөөгөөр амьдралын эрч хүч тань нэмэгдэх болно. Хайр сэтгэл, хүүхэд олоход таатай өдөр. Эсвэл шинэ бүтээл туурвих мөн шийдвэрлэгдээгүй хуучин асуудлаа эмхэлж цэгцлэхэд таатай. Эрүүл агаарт гарч сайн унтаж амарснаар ажлын ачааллыг тань тайлах болно. Эрүүл мэнддээ анхааран сайн амрах хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Таны материаллаг асуудлуудыг шийдвэрлэхэд сайхан өдөр. Мөнгөн хөрөнгө оруулалт нэг их хүлээлгэхгүй. Ялангуяа урлагтай холбоотой улсуудын ажил онцгой сайн явагдана. Тооцоотой ба урьдчилан харах хэрэгтэй ба таны эхлэлүүд нь бодит үр дүнгээ өгнө. Энэ өдөр эхэлсэн эхлэл ба ажлын төгсгөл амжилттай байна. Энэ ордны эмэгтэйчүүд уран бүтээлийн онгодоо хөглөхөд таатай. Ашиг орлогын шинэ эх үүсвэртэй болох магадлалтай.


Загас (2/19-3/20)

Төсөл төлөлөгөөг өргөжүүлэх, идэвхи зүтгэл нэмэгдэх, өөрчлөлтийн өдөр. Харин энэ өдөр нь таны хувьд гарз хохирол, уналтаар эргэж мэднэ. Зорипгой шийдэмгий шийдвэрүүд нь биеллээ олох боловч таны хүсэж бодож байсан хэмжээнд үр дүнг авчирахгүй байх талтай. Ахмад хүмүүсийн өгөх санал, зөвлөгөөг үл хайхран авч хэлэлцээгүйгээс үүдэж олон алдааг гаргах болно. Хэдийгээр тэд танаас илүү их ухаантай гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүнд байвч амьдрал дээр тийм л байдгийг ямагг санаж явахад илүүдэхгүй болов уу.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш