logo
Сэрэмжлүүлэг: Өнөөдөр зарим нутгаар огцом хална

Сэрэмжлүүлэг: Өнөөдөр зарим нутгаар огцом хална

2015/07/03

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэжлүүлж байна. Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хэсгээр 32 градусыг давж хална.  

2015 оны долоодугаар сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Халх голын сав газраар 23-28 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 29-31 хэм дулаан байна.    

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.  





2015 оныдугаар сарын 04-нөөс долоодугаар сарын 08-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

4-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 5-нд төв болон говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 6, 7-нд  зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-нд нутгийн төв хэсгээр секундэд 12-14 метр, 5,6-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн төв  хэсгээр сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш