Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 6. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 20. Сумъяа гараг. Чөдөр одтой, 6 цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 05 цаг 09 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Дурын чухал ажлыг эхлүүлэх, мэдээ мэдээллийг ашиглахад таатай өдөр. Хүч чадлаа зөв зүйтэй хуваарилснаар нийгэмд эзлэх байр сууриа сайн тал руу өөрчилж чадна. Танаас доогуур тушаалын хүмүүст их зан гаргах, дээд түвшний хүмүүстэй зэрэгцэн байх гэсэн хүсэл эрмэлзэл нь тушаал дэвшихэд эерэг нөлөө үзүүлэх хэдий ч хамтран зүтгэгч болон танил хүмүүсийн дургүйцэл, эсэргүүцлийг дагуулах болно
Үхэр (4/20-5/20)
Сэтгэлд таатай өдөр. Ямар ч чухал ажил хэрэг эхлүүлэх болон мэдээлэл ашиглахад таатай өдөр. Таны гаргасан хичээл зүтгэл, идэвхи чармайлтыг эргэн тойрны хүмүүсийн зүгээс зохих ёсоор үнэлнэ. Харин өнөөдөр амин чухал аливаа шийдвэр гаргахгүй байхыг од гаригс зөвлөж байна. Хамгийн гол нь бий болгосныгоо хамгаалах, илүү их зүйлд хүрэх гэсэн дур хүсэл шуналаа хязгаарлах хэрэгтэй. Таны төрөлхийн сэтгэл татам байдал тань ердийхөөсөө илүү хүчтэй байх бөгөөд нийгмийн болон бизнесийн харилцаагаа улам бэхжүүлэхэд тохиромжтой цаг.
Хамтатгах (5/21-6/21)
Холимог өдөр. Магадгүй томоохон таатай өөрчлөлт хүлээж байна. Энэ нь бүх л долоо хоногийн турш мэдрэгдэх болно. Та өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх гэж хичээх бөгөөд энэ нь үр дүнтэй байна. Өнөөдрөөс өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ханцуй шамлан орохыг зөвлөж байна. Гэнэтийн тааламжгүй зүйлээс болоод азгүй байдалд орж болзошгүй, тиймээс болгоомжтой байгаарай. Өдрийн хагаст тааламжгүй мэдээ дуулах ба үүнээсээ болоод өдрийн турш сэтгэл санаа тавгүйтэж толгойн өвчлөл нэмэгдэх магадлалтай.
Мэлхий (6/22-7/22)
Холимог өдөр. Энэ өдөр удирдлагатайгаа харилцах, улс төр, нийгмийн харилцаанд амжилт бүтээлээр дүүрэн байна. Нөхцөл байдлыг чиглүүлэх мөн материаллаг байдлыг дээшлүүлэх боломжийг өгөнгөө зорилгодоо хүрэх эсвэл ажлын таатай нөхцөлийг зөвшөөрүүлэхэд таатай байна. Ойр дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, тэднийг дэмжиж, уйтгар гуниг баяр баясалаас нь хуваалц. Гараг нарны эсрэг оршиж байгаа тул элдэв уруу таталганд орохгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Амьдралын эрч хүч сулрах тул биеийн хүчний хэт ачаалал авахаас зайлсхий. Хайр дурлалын адал явдалд бүү орооцолд. Таныг хууран мэхлэлт эсвэл сэтгэл гонсойлгосон үйл явдал хүлээж байна. Оюун санааны эрэл хайгуул, гүн ухааны эргэцүүлэл, уран бүтээл хийхэд тааламжтай. Оройг өөрийгөө хөгжүүлэхэд зориул. Өнөөдөр та төлөвлөөгүй ажлаасаа болон хэнэггүй зангаасаа болоод санхүүгийн алдагдал хүлээх болно. Иймд хэрэггүй зардал бүү гарга.
Охин (8/23-9/22)
Шүүмжлэлтэй өдөр. Хувь заяа тань тэсвэр тэвчээр, амьдралын зарчимдаа хэр үнэнч байгааг шалгаж байна. Эрсдэл бүхий шинэ ажил хэрэг нь санхүүгийн алдагдалд хүргэж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, худалдаа наймаа эрхэлдэг бол анхааралтай байхыг сануулж байна. Бие биенээ хэмлэсэн хов живэнд бүү орооцолдоорой. Тооцоотой, хянамгай байдал нь дурын ажил тань ашигтай байж үр өгөөжөө өгөх болно. Өдрийн хоёрдахь хагаст сөрөг хандлага бууна. Гэсэн ч ахуйн асуудпууд их байх нь. Төлөвлөөгүй зардал ч гаргаж мэдэх нь.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр бүх асуудал хүндэрч, сунжрах төлөвтэй байна. Эдгээр нь мөнгө, санхүүтэй холбогдолтой байх ба гарсан зарлагуудыг төлж, дахин зээл авахад хүрч, орлогын шинэ эх үүсвэрийг хайж, ойр дотны хүмүүст санхүүгийн талын тусламж дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт тавих зэргээр өдрийг өнгөрөөнө. Амжилттай дуусгах шинэ ажлыг эхлүүлэх, шинэ хөрөнгө оруулагч, түнштэй ч болж чадна. Хичээн зүтгэсний эцэст сарын сүүлчээр санхүүгийн байдал тань сайжирч, амсхийх зав чөлөөтэй болно.
Хилэнц (10/23-11/21)
Оюун санаандаа өөрчлөлт хийх эргэлзээгээ батлах өдөр. Энэ өдөр ойрын үед таны төлөвлөгөө өөрчлөгдөх гэж байгааг мэдээлнэ. Оюун санаа, уран бүтээл, сексийн чадвар тань нэмэгдэнэ. Төлөвлөсөн ажилд чинь өөрчлөлт орж болзошгүй. Албан бичгээ эмхэлж цэгцэл мөн гүйцэтгэсэн ажлаа эргэж хараарай. Өдрийн хоёрдахь хагаст байгальд өнгөрөөж элдэв таагүй бодолд анхааралаа бүү хандуул. Ингэснээр өөртөө итгэх итгэлийг олж авна.
Нум (11/22-12/21)
Энэ өдөр ялангуяа эмэгтэйчүүд туйлын таагүй. Тэдний эрүүл мэндэд асуудал гарч мэднэ. Мэдрэлийн ядаргаа, зүрх судасны өвчин, гэмтэл үүсч болно. Ойрын хүмүүст хүндрэл үүсч болно. Төрөлхийн ухаантай, үнэнч шудрага зан тань төвөгтэй харилцааны учрыг олоход тусална. Хэрүүл маргаан удаан сунжрахгүй байх ёстойг анхаараарай.
Матар (12/22-1/19)
Зөрчилдөөнтэй өдөр. Үдээс өмнө гадны нөлөө, хуурамч зөвлөлгөө болон үйл явцыг буруу дүгнэснээс шалтгаалан ажил хэргийн уулзалтууд амжилт муутай болно. Хоёрдугаар зэргийн асуудлуудад анхаарлаа сарниулалгүй хамгийн чухал гэж үзсэн төсөл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд цаг зав, хүч чадлаа хайрлалгүй чармайн зүтгэх хэрэгтэй. Зорьсон зорилгодоо тууштай, сахилга баттай байх чадварыг шалгахаар хувь заяа ээлжилт сорилт туршилтыг илгээж байгааг бүү мартаарай.
Хумх (1/20-2/18)
Хувь заяа нь танд өөрийн санхүүгийн байдлыг дээшлүүлэх боломж олгоно. Энэ өдөр сайн болох учир та өөрийгөө бүх үйл ажиллагааны хүрээнд илэрхийлж чадна. Өнөөдөр таны уран бүтээлийн ба сексийн эрч хүч нэмэгдэнэ. Ялангуяа энэ нь эмэгтэйчүүдэд хамаатай. Тэд нарт шинэ романтик сонирхол гарч ирнэ. Эрэгтэйчүүдийг урьд эхэлсэн төсөлдөө анхаарахыг одод зөвлөж байна. Өөрийн ажлын үүрэгтээ илүү чухал хандах хэрэгтэй. Энэ нь санхүүгийн байдлыг өсгөх боломж олгоно. Та их хэмжээний мөнгөө ашигтай төсөлд оруул.
Загас (2/19-3/20)