Уул уурхайн өрөмдлөгийн улсын уралдаан энэ жил Говьсүмбэр аймгийн Шивээгийн орд газар болсон. Энэ үер аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхтэй ярилцлаа.
-Өрөмдлөгийн тэмцээний талаар бодлоо хуваалцана уу?
-Говьсүмбэр аймгийн ихэнх талбайг Шивээ-Овоогийн нүүрсний орд газрууд эзэлдэг. Орд газрын өрөмдлөгийн үйл ажиллагаан дээр баганат өрөмдлөгийн улсын тэмцээнийг зохион байгуулж байна. Үүнд судлаагүй, нөөц нь тодорхойгүй том талбайд мэргэжлийн байгууллагууд богино хугацаанд ур чадвар гаргаж уралдсан нь цаг хугацаа хожлоо. Нөгөө талаас бодит байдал дээр хийж буй ажлын үр дүнг тодорхойлж эдийн засгийн чадварын тухай асуудалд ирээдүйн хөрөнгө оруулалтын эхний судалгааны ажил явагдахад дөхөм боллоо.Говьсүмбэр аймгийн ирээдүйн хөгжлийн гол тулгуур нь эрдэс баялаг эрчим хүчний үйлдвэрлэл үйл ажиллагаа гэж үздэг. Үүнд Монгол Улсын өмнөөс Говьсүмбэр нэлээн том алхмаар оролцох нь тодорхой болж байгаа. Өөрөөр хэлбэл одоогийн судлагдсан болоод ирээдүйд судлагдах Шивээ-Овоо компанийн хайгуулийн ажлын судалгааны дүнд судлагдаагүй байгаа талбайн хэмжээг нэмэх маш том боломж харагдаж байгаа юм. Үүнийг зөв зохистой ашиглаж орон нутагт эрх зүйн талаас зөв тодорхойлт хамтын ажиллагааны хэлбэр, гарцыг нээх уралдаан болсон гэж үзэж болно.
-Шивээ-Овоо, Шинэ шивээн орд газрууд Монгол Улсын стратегийн орд газруудын нэг гэж үздэг. Ордыг эзэмших эрх зүйн талаас нь та хөндлөө. Ямар хэлбэрээр ашиглах нь орон нутаг болод улс орны эрх ашигт нийцнэ гэж бодож байна вэ?
-Шивээ- Овоо компанийн ашиглаж байгаа талбай нөөцийн асуудлаар Засгийн газар, Шинэ-Шивээ компанийн удирдлагатай ярилцаж Монгол Улсын стратегийн орд газар гэдэг утгаар нь тодорхой хэмжээний нөөцийг улсад буцааж өгсөн. Энэ утгаар нь Шинэ-Шивээ компанийн удирдлагад аймаг, орон нутгийн ард иргэд талархалтай байгаа. Уурхай өөрийн хүчин чадлаар ажиллахад жилд хоёр сая тонн нүүрс олборлож борлуулах боломжтой. Хамтын ажиллагааны гэрээний дагуу улсын нөөцөд эргүүлэн өгсөн талбай зөвхөн олборлох хэмжээнд доод тал нь 500 жилийн нөөцтэй. Иймээс ч стратегийн ач холбогдлоор үнэлж баршгүй тул Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Хамтын ажиллагааны гэрээг хуулийн хүрээнд эрх зүйн талаас нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах үүднээс хийгдсэн. Харилцан тэнцвэржсэн байдлаар хийж чадсан нь төрийн зохицуулалтын хүрээнд боломжтой хэлбэрийг цаашид хийж болох туршлагыг Говьсүмбэр аймагт гарсан гэж хэлж болно.
Ц.Баяр