logo
Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төсөв боловсруулна

Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төсөв боловсруулна

2015/07/07
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/585 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах  зураг төсөв боловсруулах  ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, захирамжийн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог тус тус байгууллаа.
 
Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулан ажиллахыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны газрын Хуулийн хэлтэст тус тус үүрэг болгов. 
 
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш