logo
Өнөөдрийн зурхай /2015.07.08/

Өнөөдрийн зурхай /2015.07.08/

2015/07/08

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 8. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 22. Буд гараг. Могойг хүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 05 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба иогой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Тэмцэх өдөр. Магадгүй өнөөдөр танд зарим нэг асуудлуудыг дараа хийнэ гэж хойш тавих хүсэл төрөх бололтой. Та үүнийг бүү хийгээрэй. Хамгаас илүүтэй нь эхлүүлсэн ажлаа төгсгөл хүртэл нь явуулах нь чухал. Хувийн амьдралд таныг маш хүчтэй мэдрэмж даран авах ба түүнтэй тэмцэхэд хүндрэлтэй байх болно.


Үхэр (4/20-5/20)

Нийцтэй өдөр. Асуудлуудыг шийдвэрлэх явцад ноцтой хүндрэл бэрхшээл гарах хэдий ч эхэлсэн бол дуустал хий гэснийг ямагт санаж сонгосон замаасаа ухарч шантрахгүй, бас зогсохгүй байхыг оддын зүгээс зөвлөж байна. Хувийн хайр сэтгэл магадгүй үзэн ядалтыг бий болгож, маш хүчтэй мэдрэмж таныг эзэмдэх бололтой. Өөрийн ажил болон хайр дурлалын асуудалдаа дарамт ачааллаа ихэсгэх нь танд таатай байна.Гэр бүлтэйгээ агаар салхинд гарч амрахыг чухалчилаарай.


Хамтатгах (5/21-6/21)

Юунаас ч үл хамааран эрх чөлөөг мэдрэх өдөр. Өдрийн хоёр дахь хагасаас бардам зан эсвэл өчүүхэн жаахан зүйл хэрүүлийн гол шалтгаан болж магадгүй, эсвэл нөгөө талаас тань руу уурлаж бухимдах болно. Өөрийн сэтгэл зүйдээ анхааралтай хандахыг зөвлөж байна. Элдэв янзын адал явдал хайх гэж зүдрээд хэрэггүй. Энэ нь сайн зүйлд хүргэхгүй. Оройд махан хоолноос татгалзаж аль болох хөнгөн чанарын цагаан хоол идэхийг зөвлөж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Эрч хүч авах шинэ эх үүсвэр хайж ол. Худалдан авалтад анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Магадгүй хууран мэхлэлт эсвэл хий дэмий зүйлд мөнгөө үрэх магадлалтай байна. Зах руу явсаны хэрэггүй мөн махан бүтээгдэхүүн хэт их хэрэглэх, архи дарс их ууснаас болоод ходоод гэдэс хямарч болзошгүй байна. Ихэнх цаг хугацааг цэвэр агаарт өнгөрөөхийг хичээгээрэй.


Арслан (7/23-8/22)   

Таны гэрлэн бүрхүүл ба бусдад нөлөөлөх чадвар хүчтэй байна. Сүүлийн үеийн зарим таагүй явдлууд таны оюун санааг нэлээд муутгасан байх магадлалтай. Тэсвэр хатуужилтай бай. Удахгүй таны бодож байсан бүхэн биелэлээ олно. Өнөөдөр хувийн амьдралдаа амжилт олох нь эргэлзээтэй байна. Оройдоо элдэв зүйлд санаа зоволгүй тайван амрахыг хичээ. Унтахын өмнө хэт их шингэн уухгүй байхыг зөвлөе. Таны нойрыг хулжааж буй зүйлийнхээ тухай нэгийг эргэцүүлэн бодох хэрэгтэйг сануулж байна.


Охин (8/23-9/22)    

Зөрчилдөөнтэй өдөр. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Гэсэн хэдий ч хүнд зөвлөгөө өгч, бусдаас заавар, зөвлөгөө авах, бусдын гуйлтаас аль болох зайлсхийхийг бодоорой. Хэрэв та багш бол бичиг баримт болон багшлах эрх, хичээл сурлагын асуудал дээр хүндрэл гарч болзошгүй. Үйлчилгээний байгууллагын ажилтнууд өөрийн ажилдаа илүү анхаарч, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Аз хэзээ ч таниас нүүр буруулж болно гэдгийг мартаж болохгүй. Харин үдээс хойно таны хүлээж байсан сайхан мэдээ, санал ирж магадгүй. Үдшийг гэртээ өнгөрүүлэхийг хичээгээрэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Шинэ ажил хэргийг эхлүүлэх, үйл ажиллагааныхаа чиглэл хэлбэрийг өөрчлөх, уран бүтээл туурвихад маш сайн өдөр. Уран бүтээлийн болон ажил хэргийн уулзалт, гэрээ хэлэлцээрүүд ойрын ирээдүйд ихээхэн амжилт, ашиг орлогыг авчирна. Ойр дотны хүмүүс болон ажил хэргийн түнш, найзуудтайгаа харилцан бүрэн дүүрэн ойлголцох бололтой. Урьдчилан харах чадвар болон зөн билиг тань хурц байна. Зүүдэлсэн зүүд ойрын ирээдүйд биелэх нигууртай.


Хилэнц (10/23-11/21)   


Мэргэжлийн холбоотой асуудлуудад таатай өдөр байх болно. Ажлын эрч хүч нэмэгдэж, богино хугацаанд эмхэлж цэгцэлснээр хамтрагчаа гайхшруулна. Өөрийн хүссэнээр аливаа зүйлийг хийх нь танд таатай байх бөгөөд үүнийг заавал дуусгах тал дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Өдрийн хагаст хувийн амьдралд гэнэтийн гайхшруулсан таатай зүйл тохионо. Оройг гэр бүлтэйгээ зоогийн газарт өнгөрүүлэх нь таатай уул амьсгал бүрдүүлж байгаагийн нэг хэлбэр болно.


Нум (11/22-12/21)    

Өөрийгөө тоох байдлаар хачирлагдсан төрөлхийн бардам зан нь төөрөгдөл, алдааны шалтгаан болно. Байдлын өрнөлийг хянаж, санаачлагыг алдаж болохгүй. Өнөөдөр зөвхөн мөрөөдөж байсан үзүүлэлтдээ хүрч чадна. Та бүх саад бэрхшээл, хүндрэлийг даван байж хайраа авч үлдэнэ. Хүүхдүүд баярлаж хөөрөх болно.
 


Матар (12/22-1/19)   

Өнгөрсөн үеийн санал төлөвлөгөөг ажил хэрэг болгох таатай үе ирж байна. Амьдралын эрч хүч тань дээд түвшинд байна. Гэвч гэнэтийн муу мэдээг хүлээн авснаар бие тавгүйрхэж мэднэ. Энэ нь танаас ихээхэн хүч чадлыг шаардана. Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Үдээс хойшхи цагаа ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдтэй холбоотой асуудлаар хөөцөлдөн завгүй өнгөрөөх бололтой.


Хумх (1/20-2/18)   

Эрэгтэйчүүдийн хувьд ядрах ба мэдрэлийн ачаалал нь өвчин ба стрессийн шалтгаан болж болно. Тэд өөрийн эрүүл мэндийн байдалд ихээр анхаарах, амралт ба найрын дэглэмийг нарийн барих хэрэгтэй. Эмэгтэйчүүд нь ашигтай уулзалт ба холбоо тогтооно. Тэд нар өөрийн татах чадварыг, өөрийгөө батлах ба шинэ түншээ хайхад зориулж чадна. Одод нь хэт их татагдахаас сэргийлж байна. Шийдэхэд их цаг ба хүч шаардагдах асуудлууд үүсч болно.


Загас (2/19-3/20)

Туйлын таагүй өдөр. Амьдралын эрч хүч буурч эхлэнэ. Өөрийн туган доор янз бүрийн улсуудыг нэгтгэхийг хичээх нь хамт олонд сөргөлдөөн үүсгэж магадгүй ба хувийн амьдралд сөрөг өөрчлөлт авчирч магадгүй. Шүүмжлэлттэй нөхцөл байдлаас дахин гарах хэрэгтэй болох ба үүний тулд идэвхитэй хөдлөх ёстой гэдгийг бүү мартаарай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш