Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд эхэлж, Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийнэ. УИХ-ын 2015 оны хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ.
Хэлэлцэх асуудлууд:
1.Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
2.“Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
4.Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
5.Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:
6.Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:
7.Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:
8.Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан “Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:
9.Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн эээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:
10.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:
11.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
12.Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
13.Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
14.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
15.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
16.Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
17.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
18.Хохирлын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
19.Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
20.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/: