Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны долоодугаар сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны долоодугаар сарын 10-наас долоодугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд Алтайн уулсаар, 11-нд нутгийн баруун хагаст, 12,13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 10,11-нд ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. 12-нд баруун зүгийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар сэрүүснэ.