logo
Өнөөдрийн зурхай /2015.07.10/

Өнөөдрийн зурхай /2015.07.10/

2015/07/10

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 24. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, 2 хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 05 цаг 12 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Онц сонирхолтой үйл явдал, хувийн амьдрал дахь гэнэтийн өөрчлөлтүүдээр дүүрэн байх өдрийг од гаригс амлаж байна. Таны сэтгэл татам дур булаам байдал дээшилнэ. Хайр дурлалын харьцаа нь баяр баясал, өөрийн хүчинд итгэх итгэлийг авчирна. Танд өөрийн гэсэн дүр төрх, амьдралыг ойлгох ойлголт байдаг бөгөөд энэ дур сонирхлоо хамтрагчтайгаа хуваалцахыг хичээгээрэй.


Үхэр (4/20-5/20)

Бүтээлч өдөр. Өөрийгөө, хувь хүн талаас бүрэн дүүрэн нээхэд тохиромжтой өдөр. Бодож олсон шинэхэн санаанууд мөнгө олж болох шинэ эх үүсвэрийг бий болгох магадлалтай. Сэтгэл хөөрөл нь таны биеийн байдалд эерэг нөлөө үзүүлэх болно. Хэтэрхий бие даасан байж хэрэгтэй үедээ бусдаас тусламж авахаас бүү татгалз. Та тусламж хэрэгтэй гэсэн үедээ үргэлж өөрийгөө дэмжиж, тэтгэж байдаг. Олны хүч оломгүй далай гэдгийг ямагт санаж яв.


Хамтатгах (5/21-6/21)

Болгоомжтой байх өдөр. Энэ өдөр таныг гэнэтийн болон, хувь тавилангийн бэлгүүд хүлээж байна. Өнөөдрийн бүхий л ажил санхүүтэй холбоотой байна. Өөрт хэрэгтэй нэрээр аливаа зүйлийг худалдан авахдаа заавал гэр бүлтэйгээ зөвлөөрэй. Ингэх нь том хэмжээний алдагдалд орохоос өөрийгөө болон гэр бүлээ аварч байгаагийн илрэл юм. Гэр орны нөхцөл байдал бага зэрэг ачаалалтай байна. Өөрийгөө хайртдаа зөвөөр ойлгуулахгүй бол таныг хайрт чинь буруугаар ойлгох явдал нэмэгдэх хандлагатай байна. Энэ хардлага нь гадны ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөх ч магадлалтай байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Эерэг энергитэй өдөр. Нарийн мэдрэмж мөн ховорхон чадвар тань нөхцөл байдлыг дүгнэх бөгөөд бүхий л гэрээ хэлэлцээр дээр энэхүү торгон мэдрэмж тань тус болно. Та атаархмаар ажлын ур чадвартай хүн юм. Та олон зүйлийг амжуулж чадна. Эрүүл агаарт гарч биеийн хөдөлмөрийн ажил хийх нь толгой гашилгасан бодлуудаас салгаж сэтгэл санааг өөдрөг болгоно. Сэтгэл санаагаа ариусгаж ажил төрөлдөө анхаарлаа хандуулаарай.


Арслан (7/23-8/22)   

Ажил хэргийн янз бүрийн үйл ажиллагаанд амжилт олох нь эргэлзээтэй. Арилжаа наймаа ашиг авчрахгүй эсвэл зарцуулсан хүчин чармайлттай дүйцэхүйц ашиг өгөхгүй бололтой. Гэнэтийн зохисгүй зарлага, алдагдал гарч болзошгүй. Иймээс санхүүдээ анхааралтай ханд. Хэт үрэлгэн байхаас зайлсхий. Томоохон эд зүйлс бүү худалдан ав. Өнөөдрийг хэдий чинээ ачаалалтай өнгөрөөнө төдий чинээ юмыг сурч авах болно. Харин өсвөр насныхан цахилгааны хэрэгсэлтэй харьцахгүй байхыг анхааруулж байна.


Охин (8/23-9/22)    

Энэ ордны багш нарт тааламжтай өдөр. Гар урлалд суралцаж, гэр ахуйн асуудлаа шийдэхэд таатай. Удирдлагатайгаа харьцахад сайн өдөр. Магадгүй санхүүгийн байдал сайжирч, ажил хэрэг тань бүтэмжтэй байна. Төлөвлөсөн төлөвлөгөөгөө эргэн харж, ажил хэргийн хамтрагчтайгаа харьцах харьцаагаа өөрчлөх хэрэгтэй. Энэ ордны уран бүтээлч эмэгтэйчүүд авьяас чадвараа гаргаснаар хүссэн амжилтандаа хүрэх боломж бүрдэнэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ ордныхон эрч хүчний урсгалыг мэдэрч, эр зоригтойгоор бүх ажлаа эхлүүлнэ. Биеийн хүчний ачаалалы авах, эмчлүүлж сувилуулах, үр хүүхэдтэй болоход сайн. Эхний оролдлогоор л бүх ажил амархан сайнаар бүтэхийг од гарагсын зүгээс ивээж байна. Та бүх зүйлийг хийж, зохицуулж чадах ба урам зоригоор дүүрэн байх болно. Цэвэр агаарт зугаалж, усан бассейн, урлагийн тоглолт үзэх болон кино театрт очоорой.


Хилэнц (10/23-11/21)   

Энэ өдөр та азтай байх болно. Магадгүй их хэмжээний мөнгө орж ирнэ. Энэ мөнгө зүгээр орж ирээгүй бөгөөд таны хамтрагчийн эрч хүчээр орж ирсэнийг сана. Эв найрамдалтай байж, биеийн хүчний ажил хийх хэрэгтэй. Ажлын уулзалт болон гэрээ хэлэлцээр дээр амжилттай байх болно. Ямарч хэлэлцүүлэг дээр та гайхшруулж чадна. Ихэнх хүмүүс зөрчилдөөнтэй байна гэхдээ үүнд сэтгэлээр бүү уна.


Нум (11/22-12/21)    

Сэтгэлээр унахаас, санхүүгийн алдагдлаас зайлсхийхийн тулд мөнгөтэй холбоотой ажилд анхааралтай ханд. Худалдан авах бичиг баримт бүрдүүлэхэд няхуур бай. Хувийн амьдралд хамтрагчийн урвалтаас, гомдлоос болж харилцаагаа таслаж болно. Энэ нь үл ойлголцол болж магадгүй.


Матар (12/22-1/19)   

Урлаг, уран сайхны мэргэжилтэй хүмүүс амжилт арвинтай байхыг энэ өдөр амлаж байна. Дарга удирдлага, шинжлэх ухааны болон төр засаг, олон нийтийн байгууллагад хандан ажил хэргээ шийдүүлэхэд сайн өдөр. Таны харьцаа, ажлын идэвх зүтгэл мөнгө санхүүгийн болон материаллаг байдлаа сайжруулахын урьтал шат болж өгнө. Бүх боломжийг ашиглан арагш ухралгүй санаачилгыг гартаа авч зүтгэвэл ашиг орлогыг олох нь дамжиггүй. Аялал, жуулчлалаар явахад тохиромжтой.


Хумх (1/20-2/18)   

Од гараг нь шинэ романтик сонирхлыг үүсгэх таатай боломж нөхцөлийг олгож байна. Үүнийг хамгийн түрүүнд эмэгтэйчүүд мэдэрнэ. Тэдний дур булаах увидаст зүгээр зогсох аргагүй. Тэд нь эрэгтэйчүүдийн байнгын хараанд өртөнө. Энэ нь хуучнаасаа салж шинэ хамтрагч руу очих таатай цаг үе. Хайр сэтгэлдээ бүхнээ зориулснаар шалгагдана. Учир нь хайртай хүн чинь үүнийг хүртэх ёстой.


Загас (2/19-3/20)

Харилцаанд таатай өдөр. Өнөөдөр эмэгтэйчүүд нийгэмд гялалзаж, анхаарлын төвд байж магадгүй. Хурим хийхэд, гэр бүлийн харилцаанд, хайрын адал явдалд тохиромжтой өдөр. Эрчүүд ямар нэгэн сэтгэл санааны тэнцвэргүй байдал нь, өөрийн шунал тачаалын дагуу явахыг эрмэлзэх нь ойрын улсуудтайгаа ихээр маргахад хүргэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш