logo
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газрууд үүрийн 04 цаг хүртэл ажиллана

Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газрууд үүрийн 04 цаг хүртэл ажиллана

2015/07/10
Нийслэлийн удирдлагын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дагуу Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг түр тогтоох тухай Нийслэлийн Засаг даргын A/609 тоот Захирамж гарлаа.

Захирамжаар “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуул”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу НИТХ - ийн хурлаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын  ажиллах цагийн хязгаарыг 2015 оны долоодугаар сарын 09-нөөс эхлэн шөнийн 04 цаг хүртэл байхаар тогтоолоо.

Батлагдсан цагийн хязгаарыг мөрдүүлж, Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт үүрэг болгов. Нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалтад анхаарч,  хяналт тавихыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш