logo
Төрийн түшээдийн наадмын гоёл /фото/

Төрийн түшээдийн наадмын гоёл /фото/

2015/07/11

Жил бүрийн үндэсний их баяр наадмаар олны анхааралд байдаг сэдэв бол яах аргагүй төрийн түшээдийн наадмын гоёл байдаг.

Үндэсний олон нийтийн цахим хуудас энэ жил ч мөн адил төрийн түшээдийн наадмын гоёлыг тольдлоо. Өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь энэ жил түшээд наадмынхаа гоёлд элдэв загвар чимэглэлтэй гэхээс илүү уламжлалт сонгодог загварын дээлийг сонгосон байсан юм. Мөн энэ жилийн гоёлд ихэвчлэн  эко буюу цайвар ногоон, усан ногоон өнгүүд давамгайлж байлаа.
 
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Н.Энхбаяраас бусад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түшээд ирснээс гадна үе үеийн УИХ-ын дарга нар ч мөн ирсэн байлаа. Тодруулбал, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Баганбанди мөн УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, Ш.Гунгаадорж нар ирсэн байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Болор гэх мэт зарим гишүүдээс бусад нь ихэвчлэн эхнэр, хүүхдүүд болон ээж, аавтайгаа наадамд ирсэн харагдаж байлаа.
 
Үүнээс гадна жил бүрийн наадмаар түшээдийн эхнэрүүдийн гоёлыг сонирхох хүн олон байдаг. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхтэй ижил Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гэргий нар олны анхаарлыг татахаар хувцаслажээ. О.Содбилэг гишүүний эхнэр давхар биетэй хэдий ч загварлаг гэх тодотголоо алдаагүй байсан нь мөн л бусдын анхаарлыг татаж чадлаа.


Үргэлжлэлийг ЭНДЭЭС үзнэ үү...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш