Баян-Өлгий аймгийн нутаг, “Алтай таван богд” ууланд авирч байсан таван залуу сураггүй болжээ. Тэд хамгийн сүүлд буюу долдугаар сарын 10-ны өдөр ар гэрийнхэнтэйгээ холбоо барьснаас хойш сураг чимээгүй болсон байна.
Тэднийг Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын аврагчид болон МУГТ Г.Өсөхбаяр нарын уулчид эрэн хайх ажиллагааг явуулж байсан юм. Эрлийн багийнхан таван уулчинг амиа алдсан байдалтайгаар олсон гэнэ. Тиймээс амиа алдсан уулчдын ар гэрийнхэн болон холбогдох албаныхан маргааш Баян- Өлгийн аймагт очиж тэдний цогцсыг авчирахаар болсон гэнэ.
Энэ талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Гамшигийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Алтай таван богд" ууланд авиралт хийхээр гараад сураггүй алга болсон таван уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн баядлаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч эрэн хайх ажиллагааг явуулж байгаа. Эрлийн багийнхан сураггүй болсон уулчдын хамгийн сүүлд байрласан газарт хоёр майхан байгааг дурангаар олж харсан байна.
Майхан барьсан газарт 5 цаг гаран явж очиход сураггүй болсон уулчдын ул мөр олдоогүй байна. Эрлийн ажилд нэмэлтээр Ховд, Увс аймгийн мэргэжлийн уулчин аврагчдийг оролцуулах гэж байна. Гэхдээ одоогоор эрлийн багийнханаас нэмэлт хүч авах талаар яриагүй. Тиймээс эрэн хайх ажиллагааны явцын мэдээллийг хүлээгээд суухаас өөр аргагүй" гэсэн мэдээллийг өглөө.