logo
Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн чуулган үргэлжилж байна

Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн чуулган үргэлжилж байна

2015/07/16

Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд болно. Монгол, Казакстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, Хятад зэрэг улсын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож буй тус чуулга уулзалтыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Тогтвортой ойн менежмент ба нөхөн сэргээлтийн Ази номхон далайн сүлжээ, Монголын байгаль орчны консерциум хамтран зохион байгуулж байна.

Чуулга уулзалтаар Төв Азийн бүс нутгийн ойн менежментийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, улс, орнууд ойн менежмэнтээр дамжуулан хөдөөгийн иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлж байгаа туршлагаа харилцан солилцож байгаа юм. 

Мөн цөлжилттэй тэмцэж байгаа болон ойн түймрээс урьдчилан сэргийлж байгаа талаарх арга туршлага, мэдээллээ хуваалцах юм. Бүс нутгийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн хэлэлцэж, дараагийн чуулганы тов, газрыг тогтох юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш