logo
Улаанбаатар хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй хотын удирдлагууд танилцав

Улаанбаатар хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй хотын удирдлагууд танилцав

2015/07/17
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар наадмын өмнөх шөнө Улаанбаатар хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй танилцлаа.

Энэ үеэр хотын удирдлагууд гудамж зам талбайн гэрэлтүүлгийг хяналт удирдлагын автоматжуулсан "Тулга" системд хэрхэн холбогдсонтой танилцсан юм. Тус системд бүрэн холбогдсон 4 дүүргийн гэрэлтүүлгийг гар утсаар удирдаж асалтыг шалгасны дараа Хотын дарга Э.Бат-Үүл ““Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй томоохон ажлуудын нэг нь энэ болсон. Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг нэгдсэн удирдлагад бүрэн хамруулах хэрэгтэй” гэдгийг  онцоллоо.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв нь хотын гэрэлтүүлгийг “Тулга” системийн тусламжтайгаар 24 цагийн турш хянах боломжтой. Энэхүү систем нь гудамж зам талбайн гадна гэрэлтүүлгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэгдсэн хяналт удирдлагаар хянаж, гэрэлтүүлгийн асалтыг нэг сард 200-400 хүртэлх минутаар хэмнэн, эрчим хүчний хулгайг таслан зогсоох боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш