Дэлхий үнэхээр бөөрөнхий юу?
Энэ нь туршилтын шинжлэх ухаан огт биш газар зүйн туршилтын ховорхон жишээ юм. Английн алдартай биологич, Дарвины хамтран зүтгэгч Альфред Рассел Уоллес хуурамч шинжлэх ухаан болон аливаа төөрөгдөлтэй идэвхтэй тэмцэгч байжээ. 1870 оны нэгдүгээр сард Уоллес шинжлэх ухааны нэг сэтгүүлээс, Дэлхий бөөрөнхий хэлбэртэй гэдгийг нотолж, ухаант хүн бүрт төмөр зам, гол мөрөн, суваг шуудуу дугуй дотор хэрхэн оршиж байгааг ойлгомжтой хэлбэрээр харуулсан хүнд 500 фунт стерлинг өгнө гэсэн зарлал уншжээ. Дэлхийг хавтгай гэдгийг нотлон бичсэн номын зохиогч
Жон Хэмден гэгч тийм санал тавьсан байна.
Уоллес нотолгоо гаргахаар шийдэж, Дэлхий бөөрөнхий гэдгийг харуулахаар зургаан миль урттай сувгийн шулуун хэрчмийг сонгожээ. Хэрчмийн эхлэл болон төгсгөл дээр хоёр гүүр байв. Нэг гүүрэн дээр нь Уоллес тэгш хэвтээ 50 хуваагдах телескоп байрлуулжээ. Гүүр болгоноос гурван милийн зайтай орших сувгийн дунд тэрбээр хар цагариг өндөр шон босгожээ. Нөгөө гүүрэн дээр хөндлөн хар зураастай самбар тавьжээ. Усан дээрх телескоп, хар цагариг, хар зураас хүртэлх өндөр яг адил байв. Хэрвээ Дэлхий /мөн суваг дахь ус/ хавтгай бол хар зураас болон хар цагариг телескопын дуран хараатай давхцах ёстой Хэрвээ усны гадаргуу гүдгэр бол Дэлхий бас гүдгэр, хар цагариг зураасаас өндөр байх ёстой. Үүнийг зургаас харж болно. Гэхдээ Хэмден телескопоо ч харахаас татгалзаж, өөрийн оронд нарийн бичгээ илгээсэн байна. Харин нарийн бичиг нь цугласан олонд хоёр тэмдэглэгээ нэг түвшинд байгааг нотлон хэлжээ. Хэрвээ зарим нэг ялгаа ажиглагдаж байгаа бол энэ телескопын нөлөөтэй холбоотой.
Олон жил үргэлжилсэн шүүх ажиллагааны дараа Хэмденээр 500 фунт төлүүлж чадсан боловч Уоллес шүүх ажиллагааны явцад үүнээс үлэмж их зарлага гаргасан байна.
Хамгийн удаан үргэлжилсэн хоёр туршилт
Дэлхий дээр хамгийн удаан үргэлжилсэн туршилт 130 жилийн өмнө эхлээд хараахан дуусаагүй байна. Америкийн ботаникч У..Ж.Бил 1879 онд газарт хамгийн түгээмэл байдаг зэрлэг ургамлын үртэй 20 лонхыг газарт булжээ. Тэр цагаас хойш үе үе буюу эхлээд таван жил тутам, дараа нь 10 жил, хожим нь 20 жил тутамд эрдэмтэд нэг лонхыг гаргаж ирж, үр соёолж байгаа эсэхийг шалгаж байна. Зарим онцгой тэсвэртэй зэрлэг ургамал өдгөө ч ургаж байгаа аж. Дараагийн лонхыг 2020 оны хавар гаргаж үзнэ. Хамгийн олон жил үргэлжилсэн физикийн туршилтыг Австралийн Брисбен хотын их сургуульд профессор Томас Парнелл эхэлжээ. 1927 онд тэрбээр шилэн юүлүүрийг тулгуур дээр байрлуулаад, дотор нь хатуу давирхай хийжээ. Давирхай нь молекул шинж чанараар шингэнд тооцогддог боловч их зунгааралдсан аж. Дараа нь Парнелл давирхайг хайлуулж, юүлүүрийн цоргоор дуслуулах гэж юүлүүрийг халаажээ. 1938 онд давирхайн эхний дусал Парнеллын бэлтгэсэн лабораторийн шилэн аяганд дусав. Хоёр дахь нь 1947 онд дуусчээ. Профессор 1948 оны намар нас барж, юүлүүрийг түүний шавь нар үргэлжлүүлэн ажиглаж байна. Тэр цагаас хойш дусал 1954, 1962, 1970, 1979, 1988, 2000 онд дуусчээ. Сүүлийн 10 жилд дусал хоорондын зай удааширсан нь лабораторид агааржуулагч өөрчлөгдөж, хүйтэн болсонтой холбоотой аж. Сонирхолтой нь, дусал хэн нэгэн ажиглагчийг байхад нэг ч дусаагүй байна. Бүр 2000 онд юүлүүрийн дэргэд веб камер байрлуулсан боловч найм дахь дусал дусах мөчид камер гацсан байжээ.
Энэ туршилт дуусах болоогүй байна. Тэгээд давирхай уснаас 100 сая дахин өтгөн учраас арга ч үгүй биз.
Био мандал-2
Энэ жагсаалтад орсон хамгийн өргөн цараатай туршилт. Дэлхийн био мандлын одоогийн загварыг хийхээр шийджээ. 1985 онд Америкийн 200 гаруй эрдэмтэн болон инженер Аризона муж улсын Сонора цөлд дэлхийн амьтан, ургамлын дээж бүхий асар том шилэн байгууламж барихаар нэгджээ. Нарны элчээс өөр зүйл нэвтрэхээргүй бин битүү байгууламж бариад, хоёр жилээр сайн дурын найман хүнээс бүрдсэн баг буюу “бионавт”-ууд суурьшиж байхаар төлөвлөсөн байна. Энэ туршилт био мандлын уялдаа холбоог судлахад тус дөхөм болж, бөглүү орчинд, жишээ нь, сансрын алсын нислэгийн үед хүн хэр удаан тэсэхийг шалгах ёстой байсан юм. Хүчилтөрөгчийг ургамлууд ялгаруулж, ус байгалийн эргэлт болон биологийн өөрийгөө цэвэрлэх үйл явцад бий болж, ургамал, амьтан хоол хүнс болно гэж тооцоолжээ.
Байгууламжийн дотоод талбайг /1,3 га/ гурван үндсэн хэсэгт хуваасан байна. Эхнийхэд Дэлхийн таван экосистем буюу халуун орны ой, далай тэнгис /давстай усан сан/, говь цөл, саванна /дундуур нь гол урссан/, намаг балчигт бүс нутгийг бий болгожээ. Энэ бүх хэсэгт зохих ургамал, амьтан судлаачдыг суурьшуулжээ. Хоёр дахь хэсэгт амьдрал тэтгэгч систем буюу хүнсний ургамал /139 төрөл/ тариалах, загас байх усан сан, урсгал усны биологийн цэвэрлэгээний хэсэг зэрэгт 0,25 га газар гаргасан байна. Эцэст нь, “бионавт”-уудын /хүн бүрт нэг хоолны газар болон зочны өрөөтэй 33 амметр талбай оногдоно/ амьдрах хэсэг орж байна. Нарны зай хураагуураар компьютер болон шөнийн гэрэлтүүлгийн эрчим хүчийг хангана.
1991 оны есдүгээр сарын сүүлээр найман хүнийг шилэн хүлэмжид оруулжээ. Төд удалгүй асуудал ундарч гарсан байна. Цаг агаар нь ер бусын үүлэрхэг, фотосинтез зохих хэмжээнээс муу явагдаж байв. Тэгээд бүр хөрсөнд нь хүчилтөрөгч хэрэглэдэг бактери үржиж, 16 сарын хугацаанд агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн 21 хувь байх ёстойгоос 14 хувь болж буурчээ. Тиймээс гаднаас баллоноор хүчилтөрөгч өгөх болов. Хүнсэнд хэрэглэх ургамлын ургац тооцоолж байснаас бага болж, “Био мандал-2”-ийн хүн ам байнга өлсөж, туршилтын хоёр жилийн хугацаанд жингийнхээ 13 хувийг алдсан байна. Тоос хүртээх шавьжнуудын 15-30 хувь нь устаж, хэн ч суурьшуулаагүй байхад жоом үржжээ. Турж эцсэн “бионавт”-ууд туршилтын хоёр жилийн хугацааг гүйцээсэн боловч туршилт бүхэлдээ амжилтгүй болсон байна. Энэ туршилт бидний амьд явах нөхцөлийг хангаж байдаг био мандал хичнээн нарийн бөгөөд эмзэг механизм болохыг дахин нотолжээ.
Аварга том байгууламжийг одоо амьтан, ургамал дээр туршилт явуулахад ашиглаж байна.
Алмаазыг шатаасан нь
Бидний үед өртөг өндөртэй, туршилтын асар том төхөөрөг шаардсан туршилт хийхэд гайхах хүн үгүй биз. Харин 250 жилийн өмнө ийм туршилт олны анхаарлыг ихэд татаж байсан учраас Францын агуу химич Антуан Лоран Лавуазьегийн гайхалтай туршилтыг харахаар маш олон хүн цуглажээ. Туршилтыг Луврын ойролцоох цэцэрлэгт явуулсан юм.
Лавуазье өндөр температурт янз бүрийн бодист ямар өөрчлөлт гарахыг судлахын тулд нарны гэрэл хуримтлуулах хоёр линзтэй аварга том төхөөрөг бүтээжээ. 130 сантиметр диаметртэй цуглуулагч линз бэлтгэх нь одоо ч хэцүү асуудал юм. Харин 1772 онд энэ нь бүр ч боломжгүй асуудал байв. Тэгэхдээ тэдгээрийг бүтээх гарц олдож, хотгор, дугуй хэлбэртэй шилийг нийлүүлж, дунд нь 130 литр спирт хийжээ. Ийм линзийн зузаан төвдөө 16 сантиметр байв. Нарны туяаг бүр илүү хуримтлуулахад тус болох хоёр дахь линз нь хоёр дахин бага хэмжээтэй бөгөөд түүнийг шилэн цутгамлыг сайжруулах боловсруулах энгийн аргаар бэлтгэжээ. Энэ хоёр линзийг тусгайлан бэлтгэсэн асар том тавцан дээр суурилуулсан байна. Туршилтад оролцогчид хамгаалалтын шил зүүсэн байжээ.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм