logo
Яармаг, Нисэхийн 3.2 км урт замын тусгаарлах зурвасыг бүрэн зүлэгжүүлнэ

Яармаг, Нисэхийн 3.2 км урт замын тусгаарлах зурвасыг бүрэн зүлэгжүүлнэ

2015/07/20
Нисэхийн замын цэцэрлэгжүүлэлтийн ажлын хэсэг баасан гарагт хуралдаж  ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ. Тус замын голын тусгаарлах зурвасыг зүлэгжүүлэх ажил 6 дугаар сараас эхэлсэн бөгөөд нийт 7.2 км урт, 7 м өргөн зурвасыг зүлэгжүүлэхээс 4 км урт газрыг зүлэгжүүсэн байна.  Үлдсэн хэсгийг гүйцэтгэгч компаниатай эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан  хөрөнгийг 2016 оны нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ ондоо багтаан  Яармаг, Нисэхийн зам дагуух газрыг бүрэн зүлэгжүүлэх,  2016 оны дөрөвдүгээр сараас гоёл чимэглэлийн мод, сөөг тарих, 6 дугаар сараас цэцэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш