logo
Дэлхийн тусгай Олимпт манай улсаас 16 тамирчин оролцоно

Дэлхийн тусгай Олимпт манай улсаас 16 тамирчин оролцоно

2015/07/20

ТУСГАЙ ОЛИМП ГЭЖ ЮУ ВЭ? 

Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм.

Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулдаг.

ТУСГАЙ ОЛИМП

Ялалт байгуулахад минь туслаач... Хэрэв би ялж чадахгүй бол, ялалт авч ирэх оролдлогыг минь зоригжуулаач

ТУСГАЙ ОЛИМП ҮҮССЭН ТҮҮХ

1968 оны долоодугаар сарын 20. Чикаго хотын Парк дүүрэгт байрладаг цэргийн Кенеди сан нь Олон улсын хэмжээний анхны Тусгай Олимпын зуны наадмыг зохион байгуулсан түүхтэй юм байна. Тус наадамд АНУ-ын 26 мужаас гадна Канад улсаас 1000 гаруй тамирчид оролцсон бөгөөд тэд хөнгөн атлетик, хокей, усан спортын төрлүүдээр өрсөлдсөн юм.

Eunice Kennedy Shriver.Тусгай Олимпын үүсгэн байгуулагч

ТУСГАЙ ОЛИМПЫН ТАМИРЧИД

Тусгай  Олимпоос зохион байгуулж буй спортын төрөл бүрийн сургалтууд болон уралдаан тэмцээнд наймаас дээш насны оюуны бэрхшээлтэй бүхий л хүмүүс хамрагдах боломжтой. 

Тусгай Олимпын уралдаан, тэмцээнд оролцох тамирчид нь ямар нэгэн хураамж төлдөггүй.

ТУСГАЙ ОЛИМПЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг жилийн туршид тасралтгүй олимпын төрлийн бүхий л спортоор хичээллүүлж, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, урам дэм өгөх, хоорондоо өөрсдийн авьяас чадвар, туршлагаа хуваалцах, гэр бүлүүд харилцан танилцаж нөхөрлөх боломжоор хангахад оршино.

ТУСГАЙ ОЛИМПЫН ҮНЭТ ЗҮЙЛС

Бидний үнэт зүйлс...  Аз жаргалтай тамирчин

Бидний үнэт зүйлс...   Манлайлал

Бидний үнэт зүйлс...  Эр зориг

Бидний үнэт зүйлс...  Эв нэгдэл

Бидний үнэт зүйлс...  Шантаршгүй зүтгэл

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭ

Дэлхийн 180 гаруй оронд 226 Тусгай олимпын хөтөлбөр хэрэгжиж байна.

ТУСГАЙ ОЛИМПЫН БҮСИЙН ХОРООД

АЗИЙН ЗҮҮН БҮСИЙН ТУСГАЙ ОЛИМПЫН ХОРООД

 

 МОНГОЛЫН ТУСГАЙ ОЛИМПЫН ХОРОО

2013 оны хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пёнчанг хотод Өвлийн тусгай олимпт оролцохоор уригдаж, 2013 оны дөрөвдүгээр сард ТББ-аар бүртгэгдэж Олимпын хорооны Монгол дахь салбар болсон байна.

ТУСГАЙ ОЛИМПЫН ОНЦЛОГУУД

ТУСГАЙ ОЛИМПЫН НААДМЫН ЗУНЫ СПОРТЫН ТӨРЛҮҮД

ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН СПОРТЫН ТӨРЛҮҮД

ТУСГАЙ ОЛИМПЫН НААДАМ

 ДЭЛХИЙН XII ЗУНЫ НААДАМ

ДЭЛХИЙН X УДААГИЙН ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДАМ

ТУСГАЙ ОЛИМПЫН СПОРТЫН БУС ХӨТӨЛБӨРҮҮД

 “EKS” EUNICE KENNEDY SHRIVER  ХӨТӨЛБӨР

МОНГОЛЫН ТУСГАЙ ОЛИМПЫН ХОРОО ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ

2013 ОНЫ ӨВЛИЙН ТУСГАЙ ОЛИМП ӨМНӨД СОЛОНГОС

2013 ОНЫ АЗИ НОМХОН ДАЛАЙН НААДАМ, НЬЮКАСТЛ, АВСТРАЛИ 

Манай хоёр тамирчин

2014 ОНЫ МОНГОЛЫН ТУСГАЙ ОЛИМПЫН НААДАМ

2013 оны 10 дугаар сард Монголын анхны тусгай олимпын наадам боллоо.

150 тамирчид хөнгөн атлетик, жүдо, ширээний теннис зэрэг спортын төрлүүдээр өрсөлдөв.

ЗАЛУУ ТАМИРЧИН ХӨТӨЛБӨР

2014 оны 12 дугаар сард 4-8 насны хүүхдүүд тэдний гэр бүлийнхэнд зориулсан Залуу тамирчин арга хэмжээг зохион байгууллаа.

2015 ЛОС АНЖЕЛОС, ДЭЛХИЙН ТУСГАЙ ОЛИМП

2015 оны энэхүү олон улсын олимпт Монголоос баг оролцоно. Тухайлбал, хөнгөн атлетик, жүдо, ширээний теннис гэсэн төрлөөр нийт 16 тамирчин Лос Анжелос хотноо зохион байгуулагдах дэлхийн тусгай олимпын наадамд оролцохоор төлөвлөж байна.

БУСАД МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХУУДАСНААС АВНА УУ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш