logo
Өнөөдрийн зурхай /2015.07.21/

Өнөөдрийн зурхай /2015.07.21/

2015/07/21

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 5. Ангараг гараг. Харцага одтой, 9 улаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 05 цаг 22 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Сөрөг хандлагатай өдөр. Хуурамч амлалтад бүү итгэ, дэмий итгэж найдах хэрэггүй. Гараг эрхсийн таагүй байрлалаас болоод санхүүгийн хүндрэл нүүрлэх буюу гэнэтийн зардал гарч магадгүй. Арилжаа наймаанд хэт идэвх гаргах нь алдагдалд хүргэж болзошгүй. Олон хүнтэй харьцахаас зайлсхий, эс тэгвэл сөрөг үр дагавартай. Тэсвэр тэвчээртэй байж, хүлээх хэрэгтэй. Аливаад хүлээцтэй хандах нь бас нэг соёл гэдгийг ойлгоорой.


Үхэр (4/20-5/20)

Шинэ ажил эхлэх, аялалаар явах, тушаал дэвшихэд таатай өдөр. Өөрийн төлөвлөгөөгөө яаралтай хэрэгжүүлж эхэл. Амжилт олох магадлал өндөр байна. Түнштэй тань холбоотой мөнгөний асуудал таны сэтгэлийг хямралд хүргэж болзошгүй. Энэ тухай бие биетэйгээ илэн далангүй ярилц. Та хоёрын ойлголцоогүй зүйл байж мэдэх бөгөөд ярилцсанаараа бие биендээ ашигтайгаар асуудлыг шийдвэрлэж чадна. Одод ажлын эхлэлд тань амжилт амлаж байна. Чухал хүнтэй танилцах, үйл явдлын гэнэтийн өөрчлөлт нь ажилд эерэгээр нөлөөлж болно.


Хамтатгах (5/21-6/21)

Азтай өдөр. Санхүүгийн төсөл нь урьдчилан төлөвлөж байснаас өөрөөр хэрэгжинэ. Мөнгөний алдагдалд орохгүй ч ашиг олох боломжоор бага байна. Өөртөө итгэлтэй байх нь эргэн тойрны хүмүүсийн анхааралд өртөнө. Хүмүүст таатай сэтгэгдэл үлдээнэ. Дур булаам жинлүүрийн ордны эмэгтэйчүүд нийгэмд гялалзаж, шинэ хамтрагчийн анхаарлыг татах болно. Дотны хүнтэйгээ маргалдаж болзошгүй. Одод сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Чухал ач холбогдолтой өдөр. Өөрийн хүрээнээсээ гаралгүй өөрт олдсон цагаа ашигтайгаар өнгөрүүл. Та хаа ч явсан бусдын хүсэлд нийцүүлж явахыг хичээх хэрэгтэй. Гаднаас хүлээн авсан мэдээ нь хувийн болон ажил мэргэжлийн амьдралд сайхан амжилтыг араасаа дагуулж аятайхан өөрчлөлт шинэчлэлтийг авчирна. Өөрт ирсэн боломжийг бүү алд. Эрүүл ухаанаар сэтгэж тооцоо дүгнэлтээ нарийвчлан гаргаснаар томоохон алдаа дутагдал гаргахаас сэргийлж чадна. Үдээс хойш үр хүүхэд, гэр бүл болон уран бүтээлийн амжилт ололттой холбоотой аар саар асуудлууд таныг тайван суулгахгүй нь бололтой.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр элдэв хүндрэл, бэрхшээл эсвэл боловсон хүчний таагүй халаа, сэлгээнд бэлэн бай. Удирдлага, хамт ажиллагсадтайгаа зөрчилдөж болзошгүй. Иймээс мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа, дутагдал гаргахгүйн тулд бүхнийг эрүүл, саруул ухаанаар тооцоол, бусдын зөвлөгөөг бүү дага. Зөвхөн өөртөө болон зөн билэгтээ найд. Ганцаар байхдаа хийж буй зүйлийнхээ тухай олон талаас нь бодож тунгаан зөв шийдвэр гаргах хэрэгтэйг сануулж байна.


Охин (8/23-9/22)    

Болгоомжтой байх өдөр. Өнөөдөр таны нэр хүнд бэхжих ба энэ нь нийгэмд эзлэх байр суурь эерэгээр өөрчлөгдөх гарааны эхлэл болж өгнө. Таны амьдралд орж ирсэн шинэ танилууд нь танд хуучин биш, шинэ санааг нээж, зорилтуудыг авчрана. Эрүүл мэндтэй холбоотой асуудлууд гарч ирж мэднэ. Ганцаараа гарах, ажилдаа осол гэмтлээс сэргийл. Том гэрийн тэжээмэл амьтадтай тоглох, хурц багажтай ажиллах хэрэггүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Бүхэлдээ сайн өдөр. Та эрч хүчээр дүүрэн, ажил хэрэгч байх болно. Өөрийн бодсон санаснаа гүйцэлдүүлж чадахаар барахгүй, ямар нэгэн онцгой ажлыг маш амжилттайгаар дуусгах бололтой. Уран бүтээх ажлаар хөөцөлдвөл амжилт ололт ихтэй байхыг од гарагс амлаж байна. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа дулаахан, нийтэч байж чадна. Муу санаатан болон өрсөлдөгчид таныг түр хугацаанд тайван орхихоор шийдсэн бололтой.


Хилэнц (10/23-11/21)   

Бүхий л амьдралынхаа үйлдлийг дүгнэх өдөр. Маш их ачаалал өндөр байсан ажил тань үр дүнгээ өгнө. Гэхдээ тайвшрах хэрэггүй. Өөрийн зорилго биелүүлэхэд олон хүч чармайлт гаргах хэрэгтэй. Бодлогогүй үйлдэл бүү хий мөн эцэслэсэн шийдвэр гарга. Биеийн идэвхитэй хөдөлгөөн танд таш чухал бөгөөд спортоор хичээллэх нь таны сэтгэл зүйд ч эерэг нөлөө үзүүлнэ.


Нум (11/22-12/21)    

Өөрчлөлтийг хийх, харилцаа холбоо тогтоох, шинэ танилтай болох өдөр. Илүү их овсгоо самбайтай байж ажил төрөл, амьдрах орон байраа өөрчилж чадна. Ирэх сар гармагц энэ төлөвлөгөөг хийж гүйцэлдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр, зочин гийчдийг хүлээн авахад тохиромжтой бөгөөд ойр дотны хүмүүстээ та олон сайхан зүйлийг бүтээж чадна. Ямарч тохиолдолд өөрийн үйл хөдлөлөө хяна. Ажилд тань урагшлах боломж нээгдэж байгааг ойлгож, аливаа ажлын саналыг алгаа тосон хүлээн ав.


Матар (12/22-1/19)   

Гайхалтай өдөр. Өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж, боломжийг бүү алд. Зарим нөлөө бүхий хүмүүс таны чадварыг үнэлнэ. Та өөрийнхөө цаашдын үйл хэрэгт тэдний дэмжлэг туслалцаа, давуу талыг хүртэнэ. Өөрийн бизнесээ явуулах тал дээр хурц ухаанаа дайчлан ажилла. Бухимдсан ажилтан тань цуу яриа тарааж, таны бизнес төлөвлөгөөг өрсөлдөгч нарт тань задруулж мэднэ. Өөрийн эрх ашгийг хамгаалж, яаралтай арга хэмжээ ав. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахаасаа өмнө сайтар тунгаа. Бэлгийн түгшүүртэй харилцаа таньд дарамт учруулна. Таны хувьд юу ч хийх шаардлагагүй. Тиймээс түүнтэй бүү холбогд.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр үйл явдал таны хүссэнээс огт өөрөөр өрнөх бололтой. Харамсалтай нь, түүнд нөлөөлөх боломж танд алга. Шинэ хүмүүс, шинэ санааны ачаар цоо шинэ боломж гарч ирэн, үйл ажиллагааны өөр салбарт шилжин очиж магадгүй. Гэхдээ та хариу өгөх гэж бүү яар. Өнөөдөр огцом эргэлт хийхэд тааламжгүй өдөр байна.


Загас (2/19-3/20)

Өнөөдөр хувь заяаны гэнэтийн өөрчлөлтүүд гарч танаас өөрчлөгдөж байгаа явдалд дээд зэргийн идэвх хурдыг шаардана. Ямар нэгэн талаар гэнэн итгэмтгий зан тань таныг бусдын нөлөө эсвэл хавханд оруулж мэднэ. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа болгоомжтой бай. Магадгүй таагүй зүйлс тэд нартай холбоотой юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш