logo
Улаанбаатарт 29 хэм дулаан

Улаанбаатарт 29 хэм дулаан

2015/07/22

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны долоодугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм  дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр.  27-29 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 23-наас долоодугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

23-нд баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 24-нд төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 25-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын зүүн хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш