УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Намрын чуулган хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Хэлэлцэх асуудлын дарааллын гуравдугаарт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл байгаа. Эхлээд мэдээж Төсвийн тодотголын төслийг хэлэлцэх байх. АН хаврын чуулганы эцэст бол Сонгуулийн хуулиас бусад бүх хэлэлцүүлэгт оролцохгүй хэмээн завсарлага авч байсан, үүнийгээ үргэлжлүүлэх үү?
-Ямар ч байсан бид чуулганыхаа нээлтэд оролцоно. Чуулганаа албан ёсоор нээнэ. Харин нээлтийн дараа бүлэг хуралдаж яах ийхээ ярилцана. ярилцана гэж ойлгож байгаа. Түүнээс биш яг одоохондоо Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй бол завсарлага авна, эсвэл тодотгол зайлшгүй учир хэлэлцүүлэгт оролцоно гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар байр суурь илэрхийлэхэд эрт байна л даа. Чуулган нээгдсэн эхний өдөр бүх зүйл тодорхой болно оо.
-Тэгвэл хаврын чуулганаар мэдэгдээд байсан нөгөө Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй бол бусад асуудалд оролцохгүй гэснээсээ АН-ынхан бага зэрэг буцаад байгаа юм байна гэж ойлгож болох нь ээ?
-Үгүй ээ, буцсан гэж хэлээгүй шүү дээ. Эхлээд ямар ч байсан бүлэг дээрээ ярих хэрэгтэй байна. Бүлгийн гишүүд маань чуулганы завсарлагаанаар тойрог бүр дээрээ очиж сонгогчидтойгоо уулзсан байгаа. Гишүүдээс ямар санал га-рахыг би хэлж мэдэхгүй байна л даа. Олонх нь бол мэдээж завсарлагаа үргэлжлүүлнэ, Сонгуулийн тухай хуулиа өөрчилж шударга сонгууль явуулдаг болохын тулд хариуцлагатай алхмууд хийх шаардлагатай гэж олон гишүүн үзэж байгаа.
Миний хувийн бодол ч ийм л байна. Гэхдээ та намайг бүлгийн дэд даргын хувьд ярилцлага авч байгаа гэж ойлгож байгаа болохоор хувийн бодлоо бүлгийн байр суурь мэтээр илэрхийлмээргүй байна. Хаврын чуулганыг хүмүүс санаж байгаа байх. Манай бүлэг завсарлага авсан байсан боловч зайлшгүй шаардлагатай асуудлуудыг шийдээд л завсарлаж байсан. Гэхдээ ерөнхийдөө Сонгуулийн тухай хууль нэгдүгээрт шүү гэдэг байр суурь манай бүлгийн хувьд хэвээрээ. Өдөр алдалгүй хэлэлцээд явъя гэдэг шаардлагаа бол бид тавиад л явна. МАН ямархуу байдлаар хүлээж авах нь вэ гэдэг нь асар ойлгомжгүй л байгаа шүү дээ. Ойлгомжгүй нөхцөл байдалд бид ямар шийдвэр гаргах вэ гэдгээ л чуулган нээх өдөр хуралдах бүлгийн хурлаараа шийднэ дээ.
-Сонгуулийн хууль нэгдүгээрт гэдэг талаар бол өнгөн дээрээ хоёр нам хоёулаа л ярьж байгаа. Үнэн хэрэг дээрээ яг ингэж хүсэж байгаа юм болов уу?
-Манай намынхан лав Сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй, энэ асуудлыг хойшлуулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.
-Яах вэ ингэж ярьж болно л доо. Гэхдээ хоёр намаас байгуулсан ажлын хэсэг чуулган завсарласан хугацаанд нэг ч хуралдсангүй. Хаврын чуулганы төгсгөлд ярьж байсан зүйлээ яриад л намрын чуулгантай золгож байгаагаас харахад МАН ч, АН ч Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх сонирхолгүй байгаа юм биш үү?
-Нөгөө намын өмнөөс би юу хэлэх вэ. Бидэнд бол өөрчилчих юмсан гэсэн сэтгэл байгаа. Биднээс шалтгаалахгүй л байгаа болохоос биш. Манай намынхан хамтарсан Засгийн газар байгуулахдаа тохирсон зарчмаараа Сонгуулийн хуулиа өөрчилье өө гэж байгаа. Цаг алдаж байгаа, хойшлогдож байгаагийн цаад шалтгаан ердөө л МАН-ынханд байгаа шүү дээ. Ямар ч тохиолдолд мажоритари давамгайлсан сонгууль явуулна гэсэн юм яриад байгаа нь тохирсон зарчмаасаа л ухарч байгааг нь харуулж байгаа юм. Бид битгий ухраач ээ л гэдэг шаардлага тавьж байгаа. Түүнээс биш би МАН-ыг ерөөсөө л Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх хүсэлгүй байна гээд дүгнэчхэж болохгүй л дээ. Хоёр намын ажлын хэсгийнхэн уулзаж ярилцсан. Энэ бүхнээс нь харахад нэлээд урагшилж байгаа гэсэн юм сонсогдох л юм.
-Үнэн гэж үү, харин ч шаргал ордноор сүүлийн үед АН-ынхан саналаасаа ухарчээ, олон гишүүн нь МАН-ын талд гар өргөх гэнэ гэсэн яриа газар аваад байна?
-Үгүй байлгүй. Тийм юм байхгүй ээ. Манай нам чуулган завсарлахад гаргасан санал дээрээ хатуу байгаа. Бид хамгийн сүүлийн буулт хийсэн 38:38 дээрээ байр суурь хэвээрээ байгаа. Ийм л байр суурин дээрээ байгаа. МАН-ынхан гаргаж тавьсан санал дээр манайхан очиж наалдаад байгаа гэ-сэн наад яриаг чинь үнэндээ ойлгохгүй байна аа. Ямар ч тохиолдолд сонгуулийн тогтолцоо зөв биш л бол одоо хураалгаад санал нэгдчихсэн байгаа асуудлууд ч үнэ цэнгүй. Бид тогтолцоогоороо л саналын хулгайчийг нэвтрэхгүй хана хэрэм босгож чадна. Угаасаа ингэхгүй бол хулгайчдыг устгаж дийлэхгүй шүү дээ. Тийм учраас нөхцөл байдлыг нь хаах л хэрэгтэй байгаа юм. Пропорционалийг авахгүйгээр хуульдаа хэчнээн сайхан зүйл хийгээд ч харанхуй шөнө тараадаг тэр мөнгө төгрөг, сонгогчдод өгдөг хээл хахууль хэвээрээ л байна.
-Намрын чуулган бол хэлэлцэх асуудал ихтэй, цаг хугацаанд шахагддаг гэдгийг бид мэднэ. Гэтэл энэ намрын чуулган цаг хугацааны хувьд бүр ч шахуу байх нь. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байна, ирэх оны төсвийн тухай хуулийн төсөл байна. Дээр нь нэмээд Төсвийн тодотгол орж ирэх нь. Алийг нь эхэлж хэлэлцэх вэ гэдэг сонголт ирээд байна. Төсвөө баталж амжихгүй боп хуулиа зөрчинө. Сонгуулийн хуулиа өөрчлөхгүй бол хоёр намын гэрээ зөрчигдөнө. Яах бол?
-Төсөв бол баталж л таарна. Сонгуулийн хуулийг ч бас баталж л таарна. Харин Төсвийн тодотгол бол гарцаагүй зүйл биш л дээ.
-Гарцаагүй зүйл биш ээ?
-Тийм гарцаагүй зүйл биш.
-Сангийн сайдын тайлбарлаж байгаагаар бол харин УИХ-ын шийдвэрүүдээс шалтгаалж төсөвт тодотгол хийж байгаа юм биш үү. Энэ оны төсвийн дараа баахан халамжийн хууль тогтоол баталчихсанаас болж л...
-Үгүй ш дээ. Салбарын сайд нь ярьж л байна лээ. Заавал тэр 300 тэрбумын бондыг төсөвт суулгаж яах гээд байгаа юм. Ямар ч шаардлага байхгүй. Бондоороо байж байг л дээ.Тийм учраас Төсвийн тодотголыг Сонгуулийн тухай хуулиас дээгүүр эрэмбэлж хэлэлцэх шаардлагагүй. Хүлээгдэж байгаа зөндөө олон хуулийн төсөл байгаа. Төсвийн эрх мэдлийг орон нутаг руу шилжүүлнэ гэж яриад л байгаа. Энэ парламент хийж чадах уу. Хуулийн байгууллагын шинэчлэлийг баталж чадах уу. Ийм олон асуултад хариулт өгөх ганц л зүйл байна.
Энэ бүхнийг нийгэм хүсэн хүлээж байгаагаар нь батлахын тулд Сонгуулийн хууль нь пропорциональ байх хэрэгтэй. Сонгуулийн хууль пропорциональ болохоор улс төрийн намууд, улстөрчид. өөрсдөө хариуцлагатай болж эхэлнэ. Улс төрийн намаар дамжиж УИХ-ын гишүүдэд дүн тавиад эхлэхээр тэдгээр 76 чинь нийгмийн сайн сайхны төлөө явж эхэлнэ биз дээ. Тэгэхгүй бол одоо байгаа тогтолцоогоор бол 76 тойрог дээрээ очоод би тийм ч юм амжууллаа, ийм ч юм амжууллаа гэж хэлээд л дахиад сонгогдоно. Энэ зарчим үйлчилж байгаа тохиолдолд төсвийг захиран зарцуулах эрхийг орон нутагт шилжүүлэх үү, бодоод үз дээ. Одоогийн үйлчилж байгаа Сонгуулийн хуулиар өгөхгүй шүү дээ.
-Яагаад?
-Орон нутаг төсвийн эрх мэдэлтэй болчхоор УИХ-ын гишүүн гэдэг тийм ч үнэ цэнэтэй хүн биш байхгүй юу. Зөвхөн л хууль баталдаг хүмүүс байхгүй юу. Одоо яагаад УИХ-ын гишүүд үнэ цэнэтэй байна гээч?
-Тэрбум тэрбумаар нь тойрогтоо хуваарилдаг болохоор л...
-Яг үнэн ш дээ. Төсвийн ийм их эрх мэдэлтэй болчхож байгаа юм. Түүнээс гадна тэнд баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, утаа гээд бүх юмтай холбогддог болохоор асар үнэ цэнэтэй байна л даа. Үнэ цэнэтэй болохоороо сургуулийн захирлыг хүртэл томилж байна. Төрийн албанд хэнийг авах вэ гэдгийг шийдэж байна. Ийм их хязгааргүй эрх ямбатай дарга нар бий болгодог энэ тогтолцоо цаашаагаа хадгалагдвал нийгмийн хүлээгээд байгаа салхи орчих болов уу, шинэчлэл хийгдчих болов уу гэсэн тэр юмнууд хийгдэхгүй байна шүү дээ. Юун дээр ч салхи оруулахгүй, бүх эрх мэдлийг саарал ордонд төвлөрүүлээд л. Эрх мэдэлтэй учир тэрэнгээрээ дамжуулаад дараагийнхаа сонгуульд амжилт гаргана. Эрх мэдэлтэй учраас тендерт компаниа шалгаруулна. Тэр мөнгөөрөө ард түмнийг хахуульдаж буянтай хүний дүр тоглоно. Буянтай хүн учир дахин сонгогдоно. Энэ чөтгөрийн тойргоос гарах гарц нь өөрөө Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт юм. Бид зөндөө хууль баталж болно оо. Гэхдээ нийгмийн хүсэн хүлээж байгаа өөрчлөлтийг гаргаж чадах уу. 76 том эрх мэдэлтэн байхад шинэчлэлийг хийж чадахгүй л дээ. Та нар нэг зүйлийг анзаарсан байх.
Манай парламент Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталлаа. Сайн ч хууль болсон. Энэ онд тэр хууль ямар их хэрэгтэй байна аа. Гэтэл хэрэгжих хугацааг нь 2013 оноос гээд заагаад өгчхөж байгаа юм. Одоо Нэгдсэн төсвийн тухай хуулийг манай парламент бас п тэгж батална. Бид энэ хуулиар явахгүй ээ, 2013 оноос хэрэгжүүлнэ гээд заачихна. Хэрвээ пропорциональ давамгайлсан холимог системээр сонгуулийг явуулах юм бол Нэгдсэн төсвийн тухай хуулийн 2012 оноос л эхэлж мөрдөнө. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн амьдрах орчин, байгаа байдал эрх мэдлийн хэмжээ бүгд өөр болно шүү дээ. Хаана мөнгө тарааснаараа биш, төрийн бодлогод хэр идэвх чармайлттай оролцсоноороо тэр хүн дүн тавиулдаг болно. Гэтэл одоо сүүлийн мэдээг хар л даа. УИХ-ын дарга Ховд руу долоо хоног хоёр удаа явдаг боллоо. Гэтэл УИХ-ын даргад Монгол Улсын төлөө хийх зөндөө их даалгавар байгаа ш дээ. Харамсалтай нь, сонгуулийн системээс болоод тэр хүн үүрэг даалгавраа биелүүлэх биш, тойрог хараад л явж байна ш дээ. За тэгээд Ховдод цэцэрлэгийн нээлтэд л оролцож байгаа шүү дээ, ойлгомжтой.
-УИХ-ын дарга гэдэг 76 гишүүний л нэг шүү дээ. Хуралдаан удирдан зохион байгуулах үүрэгтэйгээрээ илүүрхэхээс биш бусад 75-тайгаа адилхан л гишүүн гэдэг биз дээ. Онцлоод байх юу байна аа?
-Хуралдаан зохион байгуулдаг Тамгын газар байгаа шүү дээ. Энэ Тамгын газраа яаж ажиллуулах вэ гэдэг дээр УИХ-ын даргад өчнөөн л ажил байгаа. Гэтэл Ховд руу л явж байдаг. Би даргыгаа онцлоод шүүмжилж байгаа юм биш. Үе үеийн дарга тийм л байдаг. Ховдод очоод улс эх орны шинэчлэл ярьдаг гэж гөрдөхгүй байлгүй. Аймаг орон нутгийн тухай л ярьж байгаа. УИХ-ын дэд дарга нар ч ялгаагүй. Нэг нь Өвөрхангайд, нөгөө нь Төв аймагт л баахан юм хийлээ. Түүнээс биш хүлээсэн үүргээрээ Монгол Улсын төлөө явж байгаа юм харагдахгүй л байна шүү дээ. Сайд нар ч ялгаагүй.
Боловсролын сайдыг хар. Долоо хоног бүр л Булган явж байх юм. Нэр дэвших сураг сонсоод л Булганд цохиж яваа байх. Бод доо, сайд нар яагаад ингэж УИХ руу зүтгээд байна вэ. УИХ-д бүх эрх мэдэл цугларсан байгаа учраас зүтгээд байна даа. Ингэж Булган гүйж байхын оронд хагас бүтэн сайнд их сургуулийн оюутнуудад лекц унш л даа. Боловсролын салбарын сайд нь хийх юм байхгүй болтлоо энэ салбар сайн ажиллаж байгаа юм уу. Үгүй ш дээ. Зөндөө хийх ажил байхад л тойрог зүүдлээд явж байгаа байхгүй юу. Энэ бүх болохгүй байгаа бүхний гол зангилаа Сонгуулийн тухай хууль, сонгуулийн тогтолцоо юм уу г хараад байгаа ш дээ.
-Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гээд гишүүн бүр л гоё гоё юм ярьж байна аа. Гэтэл батлах болохоороо яадаг билээ дээ. Оюутолгойн гэрээг байгуулах эрх Засгийн газарт өгөх хуралдааныг бид санаж л байна. Бүгд л эсэргүүцэж байснаа кноп дарцгаасан. Дараа нь олонхоороо шийдсэн гээд л ярьдаг. Энэ шиг юм болох юм биш байгаа?
-Оюутолгойн гэрээг эрх өгч байх үед эсэргүүцэж байсан гишүүд байсан. Тэд хоёр жилийн турш л тэмцлээ ш дээ. Эсэргүүцлээ илэрхийллээ ш дээ. Харин Сонгуулийн хууль бол 76 хүн ард түмэнд таалагдах таалагдахгүйн тулд кноп дардаг хууль биш ээ.
-Тийм л дээ, энэ бол жинхэнэ өөрсдийн төлөө л кноп дарах хууль...
-За яах вэ юу ч гэж тайлбарлаж болно. МАН-ынхан яагаад пропорционалийн эсрэг яваад байна гэдгийг л би ярих гээд байна л даа.
-Та юу гэж харж байгаа юм бэ?
-Энэ хэд мөнгөтэй байна аа. Тэрийгээ тараах юм байна. Санал хулгайлах юм байна. Энэ бүх бэлтгэл ажлаа хангасан юм байна. Тэд байж байгаад л хэвлэлийнхнийг дагуулаад хөдөө явах юм. Ард түмнээ сонсож байна, ард түмэн намыг биш хүнийг сонгоё гэж байна гээд л баахан юм явуулаад байна аа даа. Энэ бүхнээс нь харахад дээрх хар төрөөд байгаа юм. Уг нь бол хүн сонгогддоггүй парламент гэж байдаггүй шүү дээ. Ямар ч хуулиар явсан хүнийг л сонгодог. Харин хоёрхон л юм байгаа.
Монголын ард түмнээс сонгогдох юм уу, өөрсдийн эд мөнгөнөөсөө сонгогдох юм уу гэдэгт л асуудал байгаа. Бид бол ард түмнээсээ сонгогдъё гэдэг зарчим л ярьж байгаа. Гэтэл үүнийг гуйвуулаад нам сонгох гээд байгаа гээд байх юм. Тэгвэл тэдний тодорхойлоод байгаа хүн гэдэг нь хэн юм бэ гээд авч үзье л дээ. Нэр дэвшиж байгаа чиний үнэнчийг хэн мэдэх юм, чиний сайн ажиллахыг чинь хэн мэдэх юм. Хэн чамтай хариуцлага тооцох юм гээд л. Тэгэхээр хүн гэдгээ тэд суварга босгосноор нь, хэр сайн морь уядаг гэдгээр нь, олон хүн ажилд тавьсан гэдгээр нь тодорхойлоод байх юм шиг байгаа юм. Бас болоогүй. Их олон жил сайд хийсэн гэдгээ ярьж байх шиг байгаа юм. Эсвэл их мөнгөтэйгөө хэлээд байгаа юм болов уу. Хүн гэдгээ тэгж л ойлгож байх шиг байна. Гэхдээ тэр хүн нь үнэхээр муу ажилладаг нь харагдаад жагсаалтын доогуур бичигдэхээс л тэд айгаад байх шиг байна. Арай илүү эрдмийн ажил хийдэг, судалгаа хийдэг, ном зохиол уншдаг манай Баабар гуай шиг хүмүүс дээгүүр нь эрэмбэлэгдчихнэ гэж айгаад байна л даа. Бүр үхэн хатан айгаад байгаа юм. Баабар гуай шиг хүмүүс болохоор хүн ажилд тавиагүй, сонгогчийнхоо гэрт очиж мөнгө тараагаагүй болохоор сонгогдохгүй байна ш дээ. Гэтэл Монголд хэн нь хэрэгтэй юм бэ. МАН-ын тодорхойлоод байгаа тэр хүн үү, эсвэл оюунлаг хэсэг нь үү.
-Танай намд ч бас ийм хүн байгаа л даа. Морь уядаг, мөнгө тараадаг, хүн ажилд тавьдаг...
-Байгаа байгаа. Гэхдээ манайхан бол тэвчээд арай том харж чадаж байна л даа. Манай намынхан хэдий тийм байлаа ч өөр өнцгөөс харж чадаж байна. Гэтэл МАН-ынхан болохоор пропорциональ болчихвол нөгөө Түдэв, Багабанди гараад ирэх байх гээд айгаад байх шиг байна. Арай нэг оюунлаг хэсгээсээ айгаад байна. Энэ бүхнийг тэвчээд Монголынхоо төлөө шийдвэр гаргая л даа.
-Монголын төлөө тэгвэл АН-ынхан юу хийж байна аа. Пропорциональ болгохын төлөө хийж байгаа тоймтой хэлэх зүйл байна уу?
-Бид иргэдийнхээ дуу хоолойг эрх баригчдад хүргэх гээд хичээж байна. Хэлэлцүүлэг хийж байна. Иргэдийнхээ гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлнэ гэж бодож байгаа. Ямар ч байсан нийгмийн сэтгэл зүйг энэ зүгт хандуулна аа.
-Намын удирдлагууд чинь дэмжиж л байгаа биз дээ?
-Манай намын удирдлагууд чинь засаг бариад их завгүй байгаа. (Инээв) Дарга нар завгүй байгаа учраас мань мэт нь нэг иймэрхүү ажил хийгээд л явж байна ш дээ. Ер нь тэгээд засагт хамтарчихсан намын дарга чинь өөрийнхөө намын мөн чанарыг яриад байж чаддаггүй л юм шиг байна лээ. Намын бодлого бол жаахан хойш тавигдсан маягтай. Тул-гаад л, хамгаалаад л байж болдоггүй л юм шиг байна лээ.
-Намын удирдлагууд чинь засаг бариад завгүй байгааг нь далимдуулаад танай намын таны дээр хэлсэн тодорхойлолтод багтдаг гишүүд чинь МАН-ын талд кноп дарчих юм биш биз?
-Тийм юм хийвэл тэр хүмүүс намдаа багтах газаргүй л болно шүү дээ. Мажоритари тогтолцоо луйвар хийх бололцоог гаргаад байна гэдгийг хүн болгон л мэдэж байгаа. Үүний төлөө гар өргөвөл тэр хүн өөрөө "но"-той л байгаа байхгүй юу. Энэ систем чинь өөрөө их "но"-той гэдэг нь тойрогт хуваарилдаг мөнгөнөөс л харагддаг. Би тийм юм хийчихлээ гээд л бүгд л тойрогтоо очоод цээжээ дэлддэг.
-Та үүнээс ангид байж чаддаг уу?
-Би ч гэсэн дунд нь тууж л яваа. Тойрог дээрээ нэг эмнэлэг барьчихсан. За би нэг эмнэлэг барьчихлаа харж үзээрэй гэх ухааны юм яриад л. Энэ 76 маань үүндээ л их дулдуйдаж байна. Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн тэрбумын юм хийх нь л дээ. Төсвийн мөнгөөр юм хийчхээд үүнийг би хийчихлээ гээд дахин сонгогдох гэж байгаа бол энэ луйвар биз дээ.
-Үнэхээр сонгуулийн тогтолцоогоо өөрчилж чадахгүй бол таны хэлсэн давтагдах л байх. Гэхдээ АН-ынхан хариуцлага хүлээж чадах уу. Жишээ нь, Монголын төлөө бид пропорциональ системийг дэмжээд хүчирсэнгүй ээ. Бид хариуцлагаа хүлээе. Пропорциональ болгож чадаагүй учир энд байсан хүмүүс дахиад мажориториар сонгуульд оролцохгүй ээ гэж болдоггүй юм уу?
-Та хэд л санаачил л даа. Ер нь тэгээд ганц үнэн байдаг ш дээ. Аливаа ажил хийж байгаа хүн сайн дураараа татгалзана гэдэг хэцүү л дээ. Дөрөв дэх засаглалынхан л хяналт тавьж, үүнийг хийх хэрэгтэй л дээ.
-Монголынхоо төлөө л гэж бодож байвал пропорциональ тогтолцоог сонгох хэрэгтэй гэж та хэлж байна. Үнэхээр тийм байж магадгүй. Гэхдээ АН-ынхан арай л хожуу ухаарч байгаа юм биш үү. Өмнөх парламентын үед боломж бол байсан шүү дээ?
-Баталсан бол хавтгай луйвар болох байсан юм аа. Бид одоо бол пропорционалийг авах болсон үндсэн шалтгаанаа цахим тоолуур гэж хараад байгаа. Түрүүчийн парламентаар пропорционалийг сонгоод сонгуулиа явуулсан бол МАН бүх хэсгийн хороон дээр луйвар хийх байсан. Пропорциональд суурь хэрэгтэй шүү дээ. Тэр суурь нь автомат тоолуур, нэгдсэн улсын бүртгэл, цахим: үнэмлэх байсан. Одоо нэгдсэн улсын бүртгэлтэй болчихлоо, автомат тоолуур, цахим үнэмлэхний төсвийг гаргаад өгчихлөө. Ингэхээр пропорциональ системтэй болох боломж үндсэндээ бүрдэж байгаа юм л даа.
-Гэхдээ одоо өрнөж байгаа үйл явцаас харахад цахим тоолуураар мажоритариараа л сонгуулиа явуулж таарах байх даа?
-Арай үгүй байлгүй дээ. Мажоритари яадаг билээ дээ. Үр дагаврыг нь бид өнгөрсөн сонгуулиар харсан биз дээ. Хэрэв сонгууль будилж өнгөрсөн явдал давтагдвал хамгийн түрүүнд л энэ өндөр шилэн байшингууд өртөнө. Мань мэт шиг мөнгөгүй хүмүүс бол өртөхгүй шүү дээ. Тэр байшингууд хэнийх билээ дээ. Ядаж л энэ бүхнээ бодоод системээ өөрчлөх байх гэж найдаж байгаа шүү дээ. Цахим тоолуураар мажоритариар сонгууль явууллаа гэж бодъё. Бид худалдан авалтаас айгаад байна л даа. Их мөнгөтэй хүн төрийн ажил хийхгүй дээ. Та нар бод л доо. Та нарт их мөнгө байвал сэтгүүлчээрээ ажиллах уу?
-За байз, одоогийн жишгээр бол УИХ-ын гишүүн болох гээд л зүтгэх байхдаа.
-Тэгвэл гишүүн болчхоод гишүүнийхээ ажлыг хийх үү?
-Бас л одоогийн жишгээр мөнгөө л өсгөх байх даа.
-Харин тийм байхгүй юу. Тийм болохоор энэ их мөнгөтэй хүмүүсийг гишүүн болгодог, сайд болгодгийг болиулахын тулд яах хэрэгтэй гэхээр дахиад л пропорционалиас өөр гарц харагдахгүй байгаа юм даа. Энэ их мөнгөтэй хүмүүс намын дарга, сайд энэ тэрнээсээ зүгээр л татгалзчих хэрэгтэй шүү дээ.
С.Ононтуул
Үндэсний шуудан