МАН-ын бага хурлыг энэ сарын сүүлээр хийнэ гэсэн яриа Төрийн ордонд дуулдах болов. Бас түүгээр намын даргын асуудлыг журмын нөхөд нь сөхөж магадгүй тул МАН-ын дарга С.Батболд бага хурлын товыг хойшлуулаад байгаа гэх. Ямар боловч Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Central Tower-т УИХ-ын дэд дарга Н.Энхболд нарын намынхаа нөлөө бүхий зарим гишүүнтэй уулзаж, нам доторх фракцуудын тэнцлийг хангах талаар ярилцсан гэж баттай эх сурвалж хэлж байна. Мөн өдөр Засгийн газар хуралдаж байсан бөгөөд Ерөнхий сайд үдээс хойших хуралдаанд 16.00 цагийн үед хүрэлцэж ирсэн нь дээрх Шангрилагаар гүйсэнтэй холбоотой гэнэ.
Д.НАМУУН
Д.НАМУУН