logo
Улаанбаатарт 31 хэм дулаан

Улаанбаатарт 31 хэм дулаан

2015/07/23

Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээ: Өнөөдөр,  Булган, Сэлэнгэ,  Дарханы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр агаарт 32 градусыг давж хална.


2015 оны долоодугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 29-31 хэм дулаан байна. 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны долоодугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

24-нд төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 27-нд төв болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 25-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш