Налайх хотын Сайн Номун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” арга хэмжээ өнөөдөр Налайх хотод болж байна. Гурван өдөр үргэлжлэх уг тахилганд Налайх хотын “Сайн Номун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, Монголын бурхан шашинтны соёл уламжлалын төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүт гивш маарамба, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга хурах юм.
Бумбыг тахиулснаар орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай аж.
БУМБАНЫ ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР
Долоодугаар сарын 24-ний өдөр
11.00 цагт: Ёслолын үйл ажиллагаанд зориулж морин хуурийн аялгуу эгшиглэнэ.
11.10 цагт: Хураангуй цам гарах ёслол.
11.20 цагт: Тахилгын үйл ажилгааг нээж Хамба лам С.Нэргүй болон Гантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц нар үг хэлнэ.
11.40 цагт: Гонгорын бумбаны тахилга хурна.
12.40 цагт: Намсрайн бумбаны тахилга хурна.
13.40 цагт: Завсарлага
14.40 цагт: Замбала бурханы бумбаны тахилга хурна.
15.40 цагт: Дарь эхийн бумба тахилга хурна
16.40 цагт: Лусын бумбаны тахилга хурна
17.40 цагт: Эдийн бумбаны тахилга
18.40 цагт: Тухайн өдрийн хурал өндөрлөнө.
Долоодугаар сарын 25-ны өдөр
09.00-11.00 цагт: Энэтхэгийн Гоман Дацангийн Ринбүчи Күндэлин, "Ямантак" буюу "Жигжид" бурханы ван, авшиг хүртээх эхний өдрийн сургааль тайлбарлана. Эдгээрийг хүртсэн сүсэгтэн тухайн өдрийн зүүдээ манаж хоноод дараа өдрийн үргэлжлэх уншилганд ван хүртэнэ.
11.00 цагт: Завсарлана
12.30 цагт: Күндэлин Ринбүчи сүсэгтэн олонд зориулан "Цэван" буюу насны авшиг хүртээх ном айлдаж ван хүртээнэ.
13.40 цагт: Гонгорын бумбаны тахилга үргэлжилэн хурна
14.40 цагт: Намсрайн бумбаны тахилга үргэлжлэн хурна
15.40 цагт: Завсарлана
16.40 цагт: Замбала бурханы бумбаны тахилга үргэжлэн хурна
17.40 цагт: Дарь эхийн бумбаны тахилга үргэлжлэн хурна
18.40 цагт: Лусын бумбаны тахилга үргэлжлэн хурна
19.40 цагт: Эдийн бумбаны тахилга үргэлжлэн хурна. Тухайн өдрийн хурал өндөрлөнө.
Долоодугаар сарын 26-ны өдөр
09.00 цагт: Бумбаны тахилгыг үргэлжлүүлэн хурна.
11.00 цагт: Күндэлин Ринбүчи "Ямантак" бурханы авшиг ван хүртээнэ.
12.30 цагт: Завсарлага
13.00 цагт: Бумбаны тахилгыг үргэлжлүүлэн хурна.
14.00 цагт: Сүсэгтэн олон болон бумбаны эзэдэд зориулж Ламын Чодбйн "Цогчэд" өргөх уншлага.
15.00 цагт: Тахигдсан бумбануудыг эздийн гарт өгөх ажиллагаа.
17.00 цагт: Сүсэгтэн олонд зориулсан хүндэтгэлийн тоглолт "Улаанбаатар чуулга"
18.00 цагт: Сүсэгтэн олонд зориулж бумба хурайлж хишиг даллах уншлага.
Д.Жансэнм
Эх сурвалж: Undesten.mn