Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Наадмыг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл өгсөн юм.
Зуу гаруй жилийн өмнө их хүрээнд тэмдэглэдэг байсан даншиг наадмыг уламжлалын дагуу энэхүү арга хэмжээ болох бөгөөд наадмаар дамжуулан үндэсний соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ гэж зохион байгуудагчид үзэж байна. Наадмын үеэр жуулчдад зориулсан Mongolian Tourism Market (MTM) –ийг зохион байгуулахаас гадна Хүрээ цам гарч байсан уламжлалын дагуу цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэх юм. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдана.
Наадмын хөтөлбөрт Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэжмээнүүд багтжээ. Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт 256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлана.
Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүд цол харгалзалгүйгээр оноолтоор барилдана. Энэхүү наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдна. Даншиг наадмын цол зөвхөн даншигтаа үйлчилнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Даншигт эрлийз морьдыг уралдуулахгүй юм.