Бага хурал уламжлал ёсоор залуучууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, бизнес, Парламентын чуулга уулзалт зэрэг салбар хуралдаануудаар үргэлжилж Сайд нарын бага хуралд дүнгээ танилцуулав. Энэ удаагийн бага хурлын гол сэдэв нь “Ардчилал ба Хөгжил”-ийн уялдаа холбоог Засгийн газар, Иргэний нийгэм, Эдийн засгийн талаас тус тус хэлэлцэж, түүний мөрөөр тодорхой ажил зохион байгуулахад чиглэв.
Иргэний нийгмийн чиглэлээр ил од байх, нээлттэй засаглал , нийгмийн аудитыг нэвтрүүлэх талаар мөн ярилцсан. Ардчилал бол нийгмийн бүх давхарга, түүний дотор эмзэг бүлгийнхэн, бэлгийн цөөнх, уугуул иргэдийн эрх ашиг, хүний эрхийг хамгаалсан эрх зүйн орчин бүрдүүлэх ёстойг онцлов.
Парламентын чуулга уулзалтаар хүний эрхийг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх, эдийн засгийн орчин нь нийгмийн хөгжлийн уян хатан байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчин байх ёстой талаар ярив.
Харин залуучуудын чуулга уулзалтаар тэдний бүрэн оролцоог хангах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг чухалчилав.
Нийгмийн талаас нь ярьдаг байсан бол ардчилал нь эдийн засгийн хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд бизнес хувийн хэвшлийнхэний нийгмийн хариуцлагыг дээшлүүлснээр нийгмийн төлөө үйл ажиллагаагаа зориулах боломжийг нэмэгдүүлэх боломжтойг хөндөв.
Түүнчлэн бага хурлын үеэр ардчилал ба хөгжил, дэлхий дахины ардчиллын өнөөгийн байдал , хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, ил тод байдлыг дэмжих, иргэдийн оролцоо зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүд өрнөлөө.