logo
Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

2015/07/28

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны долоодугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Долоодугаар сарын 29-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар, наймдугаар сарын 1-нд төв, зүүн, говийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  долоодугаар сарын 29, 31, наймдугаар сарын 1-нд зарим газраар секундэд  түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Долоодугаар сарн 29-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, наймдугаар сарын 1-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш