logo
Ажлын дэд хэсэг хуралдаж байна

Ажлын дэд хэсэг хуралдаж байна

2015/07/28

Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр зарим зүйл, заалтыг нухацтай судалж, ажиллах шаардлагатай хэмээн үзсэнээр хэлэлцэх хугацааг хойшлуулаад байсан.

Тэгвэл өнөөдөр Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан Ажлын дэд хэсэг Төрийн ордонд хуралдаж байна. Ажлын дэд хэсгийн хуралдаан 19.00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш