Өчигдөр буюу долоодугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Шар хоолойн амны “Их ам”-ны жалганд байлдааны гранат байна гэсэн дуудлагыг хүлээн аваад, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх бодис хайгуулын, устгалын шуурхай бүлгийн мэргэжилтэн ахлах дэслэгч А.Мөнхбат ахалсан бүрэлдэхүүн хэргийн газраас Ф-1 загварын гар бөмбөгийг тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэн авч явлаа.
Мөн өдрийн 19 цагийн үед Ховд аймгийн Манхан сумын “Булангийн овоо” гэдэг газар /аймгийн төвөөс 48 км-т/ “Тоёота Ланд круйзер-200” загварын автомашин, “Хюндай Аксент” загварын автомашинууд мөргөлдөж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүллээ гэж ОБЕГ-ын Гамшгийн Шуурхай Удирдлагын газраас мэдээллээ.