Бaруун зүгийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нийт нутаг, Говь-Алтай , Баянхонгорын ихэнх хэсгээр 16-21 хэм буюу олон жилийн дунджаас 1.0 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, хөрсөн дээр 1-6 хэм хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр өдөртөө Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор 31-36 хэм, бусад нутгаар 24-29 хэм хүрч хална. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Увс, Завханы ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нь нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 16-18 м/с, зарим үед үүнээс ч давж ширүүсч болзошгүй.
Төвийн нутаг: Энэ сарын агаарын температурын дундаж нь Архангай, Булганы нутаг, Хөвсгөлийн зүүн, Сэлэнгийн баруун, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 хэмээр дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд ба сүүлчээр хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Энэ сард Хөвсгөл, Төв аймгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцсээр түр зуурын бороо орно. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст болон сарын эцсээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ.
Зүүн зүгийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь 16-21 хэм дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.1 хэмээр дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм дулаан, хөрсний гадаргад хасах 3 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар өдөртөө 29-34 хэм хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
Энэ сард орох борооны нийт хэмжээ нь нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.
Говийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 20-25 хэм буюу олон жилийн дунджаас 1.0-1.5 хэмээр дулаан байна.
Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд ба сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Харин нэгдүгээр арав хоног, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 33-38 хэм хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-33 хэм дулаан байна.
Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эх ба сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Харин хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд хоёр, гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.