logo
Хан-Уул дүүргийн XI хорооны иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа

Хан-Уул дүүргийн XI хорооны иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа

2015/07/30

Хан-Уул дүүргийн XI хорооны гэр хороололд нийт 706 өрх айл амьдардаг. Гэвч БОНХАЖЯ-наас тэдгээрийн 182-т нь газрын гэрчилгээ олгохоор болсон аж. Тодруулбал, 305 өрх айл давхцалтай гэдэг шалтгаанаар үлдэж, ямар ч шалтгаангүйгээр 219 өрх айл хоосон үлдэх болоод байгаа гэнэ.

Мөн БОНХАЖЯам тус хорооны нутаг дэвсгэрт байгаа 130 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн гэрчилгээг цуцална гэсэн боловч өнөөдрийг хүртэл цуцлаагүй, Зайсангийн аманд газрын эмх цэгцгүй байдал үүссэн зэрэг олон шалтгааны улмаас Хан-Уул дүүргийн XI хорооны иргэдийн төлөөлөл өөрсдийн тулгамдсан асуудлуудаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр өнөөдөр буюу 2015 оны долоодугаар сарын 30-ны пүрэв гарагийн 11:00 цагт МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш