logo
Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан бэсрэг наадам боллоо

Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан бэсрэг наадам боллоо

2015/07/30

Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөрт зориулсан олон улсын хүндэтгэлийн хурал "Шангри Ла" зочид буудалд болсон юм. Хүндэтгэлийн хуралд Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, төлөөлөгчдөөс гадна гадаад улс орон, олон улсын байгууллага, хавсран суугаа Элчин сайд, Улаанбаатар хот дахь  Дипломат корпусын тэргүүн  зэрэг гадаадын 100 гаруй төлөөлөгч, хүндэт зочид иржээ.

“Чингисийн хүрээ” жуулчны баазад болсон тус ойд зориулсан бэсрэг наадмыг Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон хүндэтгэлийн хуралд оролцсон гадны зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.

Бэсрэг наадмын үеэр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ардын урлагийн тоглолт сонирхууллаа.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш