Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 31. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 15. Сугар гараг. Яруу эгшигт одтой, найман цагаан мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хамтрагчтай харилцах, суралцах, шинэ ажил эхлэхэд тохиромжгүй өдөр. Өглөөнөөс л үл ойлголцол, өө сэв таныг хүлээж байна. Таныг хавчиж гадуурхахыг мэдэрнэ. Орой тийш байдал сайжирна. Хүмүүс танаас тусламж хүсэж магадгүй
Үхэр (4/20-5/20)
Сэтгэл хангалуун өдөр. Энэхүү өдрийн уриа бол сайхан харилцаа, сэтгэл санааны тэнцвэртэй байдал, нигүүлсэнгүй сэтгэл юм. Уран бүтээлчдэд тун таатай өдөр. Бизнес эрхлэгчид санхүүгийн алдагдалд орохгүй ч гэсэн багахан бэрхшэзл саадтай учрах магадлалтай. Ялангуяа эрсдэлтэй шинэ төслөө өнөөдөр эхлүүлэх хэрэггүй. Үдээс хойш романтик уулзалт хийх, гэр бүлийнхэнтэйгээ сайхан өнгөрөөх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр тодорхой хэмжээгээр бие хүчний болон оюун санааны ачаалалтай өдөр. Ихэнх энэ ордныхны хувьд асуудлыг оновчтой шийдвэрлэж чадахгүй. Чухал гэрээ, ажлын хэлэлцүүлэг болон аялалд явахгүй байхыг зөвлөж байна. Эдгээр бүх үйл явдлуудад гэнэтийн хүндрэлтэй асуудал үүсч болзошгүй. Хэрвээ та хүүхэдтэй бол тэрнийхээ талаар бодож, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Үүнд та сэтгэл хангалуун байх болно.
Мэлхий (6/22-7/22)
Ямар ч ажил эхлэхэд тааламжтай өдөр. Санхүүгийн байдал нэмэгдэж эсвэл амжилттай худалдан авалт хийнэ. Найз нарын туслалцаанд найдаж болох бөгөөд мөн найдвартай үнэнч түншүүдэд мөн итгэж болно. Эмэгтэйчүүд шинэ танилтай болох магадлал өндөр эсвэл гэнэтийн роматик адал явдалтай учирна. Эрэгтэйчүүд шуугиант хамт олноос ба дайллаганаас одод нь зайлсхийхийг зөвлөж байна. Энэ нь юуны түрүүнд эрүүл мэндэд нөлөөлнө. Ид шидээр оролдох хэрэгтэй. Хараагаа чилээсний хэрэггүй.
Арслан (7/23-8/22)
Амжилтаа бэхжүүлэхийн тулд хүрсэн өндөрлөгийнхөө хил хязгаарыг тодорхойлж, аахар шаахар зүйлд анхаарлаа бүү сарниул. Гэнэтийн ер бусын өвөрмөц алхам танд шинэлэг ажил хэргийн санаа олоход тусална. Үнэт эдлэл, чулуун эд зүйлс худалдан авахаас бусад арилжаа наймаанд ээлтэй. Өнөөдөр хэтийн зорилго тодорхойлоход таагүй бөгөөд бүтэмж муутай байна.
Охин (8/23-9/22)
Хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагаст тайван тэнцвэртэй байна. Магадгүй эмэгтэйчүүд өөрийнхөө талаар олон магтаалыг сонсох нь санааг тань өөдрөг болгох болно. Өдрийн хоёр дахь хагаст ихэнх нь бага зэргийн сэтгэл гутралд орно. Тиймээс өөрийгөө элдэв бодлоор бүү бул. Хувийн асуудалдаа анхаарлаа хандуулж хийж амжаагүй зүйл байгаа бол хурдан хийж амжуул. Танд маш их боломж байгаа гэдгийг санаж яваарай.
Жинлүүр (9/23-10/22)
Дур булаам байдал, бүтээлч чадамж болон сэтгэл санаа дээшлэх өөдрөг байх өдөр. Сүй тавих, шинээр гэр бүл болоход таатай байна. Ихэнх хүмүүсийн хувьд гэр бүлийн амьдрал тогтвортой. Хэсэг хугацаанд чимээгүй байсан төслийн ажил тань үр дүнтэй, ашиг хонжоо авчрах, хүндлэл, нэр хүнд өсөх болно.
Хилэнц (10/23-11/21)
Идэвхигүй өдөр. Таны идэвхитэй байдал буурах бололтой. Үйлдэхээсээ өмнө нилээн нарийн судалж, тунгаан бодож бололцоотой бүх аргыг судлан хамгийн сайныг нь сонго. Эрүүл мэнддээ анхааран сайн амралт хэрэгтэй. Хойшлуулаад байсан гэрийн ажлаа өдрийн хоёр дахь хагасаас дуусгавар болгоно. Хэрэв та бага зэрэг завсарлага буюу амралт авах гэж тэмүүлж байвал өнөөдөр олон зүйлийг шийдвэрлэж дуусга.
Нум (11/22-12/21)
Сэтгэлийн тэнцвэртэй байдалд орших ба ёс суртахууны асуудлуудад төвлөрөх өдөр. Ажлын идэвхийг бууруулах, бусдын амжилтад анхаарахгүй байх хэрэгтэй. Цаг хугацаа бүгдийг байранд нь тавина. Уран бүтээлч, өндөр ухамсартай хүмүүс өөрийн авьяасаа үр өгөөжтөй гаргаж мөн бодсоноо биелүүлж чадна.
Матар (12/22-1/19)
Элдэв романтик адал явдлаас холхон байхыг хичээх хэрэгтэй ба эдгээр нь танд зөвхөн муу үр дагаврыг авчрах болно. Эрчүүд өөрийн айдсаас салахгүй байснаар ирэх таагүй үйл явдлаас холуур тойрон гарах болохыг сануулж байна. Магадгүй дотоод сэтгэлийн ачааллын өсөлт, хэрүүл маргаанаас улбаалж сэтгэл санааны уналтад орж мэднэ. Биеийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг сануулж байна. Зөв хооллолтын дэглэмийг сахиж, амьтны гаралтай хоол хүнснээс татгалзаж, бүр мацаг барьсан ч болно.
Хумх (1/20-2/18)
Таны зүтгэл ба хөдөлмөрч байдал өөрийн жимсээ өгнө. Үнэтэй зөвлөгөө, үр дүнтэй хажуугаас хэлж өгөх, хамтрагчийн дэмжлэг, мөн урьдын туршлага таныг алдаанаас зайлсхийхэд туслана. Долоо хоногийн эцэст таны энергийн нөөц ихээхэн нэмэгдэх учир өөрийн илэрхийлэх чадвараа, материаллаг баялгаа сайжруулж чадна. Сексийн хүрээнд нэг их өөрчлөлт гарахгүй. Таны мэргэжлийн үйл ажилд юу ч саад болохгүй. Гэвч өөрийн урд том зорилго тавьсны хэрэггүй.
Загас (2/19-3/20)
Аюултай бэрх өдөр. Өнөөдөр, авто зам дээр осол аваарийн нөхцөл байдлуудын гарах магадлал өндөр байна. Хол аялалд явах, аялж жуулчлахаас аль болох татгалзаарай. Бүх адал явдлуудын ард нулимс дагаж байгааг анхаараарай. Маш олон арга хэмжээнд оролцож идэвхи зүтгэл гаргаснаас тэнцвэрт байдлаас гарахад хүрнэ. Таны тогтоосон холбоо сүлбээ нь итгэл алдсан, хуурмаг байх тул түүнийг цааш үргэлжлүүлэхийн шаардлагагүй. Өөрийнхөө хардлага сэрдлэгэнд бүү итгэ. Дотны хүмүүстэй хэрүүл маргаан хийх гэж яарахын хэрэггүй.