Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Чех Улсын Парламентийн Доод танхимын дарга ноён Ян Хамаачек тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга Чех Улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Харин ноён Ян Хамаачек Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ дурьдав. Уулзалтын дараа Монгол, Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, Чех Улсын Карлын их сургууль, Масарыкийн нэрэмжит их сургуулийн хамтран зохион байгуулж байгаа “1957-1963 оны Улаанбаатар хот: Лумир Йислийн өчиг” үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Юуны өмнө энэхүү үзэсгэлэнг нээх болсонд талархалтай байна. 1957 оны Улаанбаатарыг гэрэл зурагт буулгаж, тэр үеийн нийслэлийг харах боломж олгосон Лумир Йислд гүн талархал илэрхийлмээр байна. Шашин хориглосон, үзэл суртлын маргаантай, эрх чөлөө байгаагүй тэр үеийн гэрэл зургийг дарна гэдэг бол маш гайхамшигтай. Энэ хүний ачаар бид өнөөдөр олон жилийн өмнөх Нийслэл хотынхоо өнгө төрхийг харж байгаа нь үнэхээр сайхан зүйл юм. Бид ирэх сарын 8, 9-нд зуун жилийн өмнөх Даншиг наадмыг сэргээж хийх гэж байна. Наймдугаар сарын 8-ны өдөр Чингисийн талбайд 1000 лам бид бүхний сайн сайхны төлөө ном хурах юм. Өнөөдрийн Улаанбаатар хотын хөгжилд Чех Улсын ажилтан, мэргэжилтнүүд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ.
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентийн Доод танхимын дарга ноён Ян Хамаачек “Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр энд маш сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцож байгаадаа таатай байна. Одоогоос 50 гаруй жилийн өмнөх Улаанбаатар хотын өнгө төрхийг гэрэл зурагт буулгасан энэхүү дүр зургийг харж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье” гэв.
Лумир Йисл нь Чехословакийн нэрт археологич, Монгол, Төвд, Япон урлаг судлаач, түүнчлэн Монгол, Төвд, Хятадын бурхан шашин судлаач юм. Лумир Йислийн Монгол Улсад ажиллаж, хээрийн судалгааны үр дүнд авсан гэрэл зургууд нь Монголын түүхийн нэн чухал хэсэг болсон бөгөөд маш баялаг сан хөмрөгийг үлдээж чадсан юм. Лумир Йислийн авсан 1957 – 1963 оны үеийн Улаанбаатар хотын гэрэл зураг нь Монголын түүхийн гэрч болон үлдэж байна гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.