Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 18. Сумъяа гараг. Шувуун хушуут одтой, 5 шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Дурын нэг төлөвлөгөө, нийгмийн холбоо харилцаа, хувийн уулзалтууд нь удаан хугацааны шинжтэй байх ба үр дүн нь албан тушаалын шатаар өгсөх, аль эсвэл мөнгө санхүүгийн хувьд гарах амжилтын суурийг тавих болно. Өнөөдөр худалдаа наймаа хийх гэж яарахгүй байхыг зөвлөж байна. Учир нь тэр нь маш амжилтгүй болж, салхинд хийсгэсэн мөнгө төгрөгний араас та удаан хугацаанд харамсах болно.
Үхэр (4/20-5/20)
Чухал гэрээ, хэлэлцээрт таагүй өдөр байна. Зочин хүлээж авах эсвэл ажлын уулзалт зохион байгуулах гэж бүү оролд. Таны үйлдэл урдаас хэлж болохгүй уур уцаартай байдал нь гэр бүлийн уур амьсгалыг эвгүйтүлнэ. Ялангуяа ахмад настангуудтай харилцаагаа муутгаж болзошгүй байгааг анхаар. Эрүүл мэнддээ анхаарал тавих зайлшгүй хэрэгтэй. Яагаад хээр салхинд гарч амарч болохгүй гэж.
Хамтатгах (5/21-6/21)
Шүүмжлэлтэй өдөр. Ямар нэгэн чухал шийдвэрийг яаруу сандруу бүү гарга. Энэ нь ирээдүйг тань бүр мөсөн баллаж ч мэднэ. Ажил албан тушаал дээр нэг шат буурах магадлалтай байна. Өдрийн хоёр дахь хагаст хов живээс болоод таагүй үйлдэл тохионо. Хууч өвчин сэдрэх эсвэл хүүхдүүдийн асуудал гарч ирнэ. Энэ бүгдийг ганцаараа шийдэх гэж хичээсний хэрэггүй.
Мэлхий (6/22-7/22)
Ахуйн амьдралаа тохинуулах, ажлын гэрээ байгуулах болон шинэ танилтай болоход тааламжтай. Амьдралын чадамж, бэлгийн амьдрал, хувийн дур булаам байдал нь өсөх магадлатай. Бизнесийн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулахад тааламжтай. Шинэ ажил эхлэхэд туслалцаа үзүүлэх нөлөөтэй шинэ танилтай болохыг үгүйсгэхгүй.
Арслан (7/23-8/22)
Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Иймээс ажил хэргээ нямбай төлөвлө. Хуурагдах, санхүүгийн том алдагдалд орох аюул нүүрлэж байна. Энэ үед олон хүнтэй газраас холуур яв. Эрүүл мэнд тэр байтугай амьдрал тань аюулд өртөж болзошгүй. Гадны хүмүүстэй ширүүн тэмцэлдэж магадгүй. Урьдынхаас илүү тэвчээртэй бай. Аливаа хэрүүл маргаан, тэмцэлд бүү оролц. Бүх юм таны эсрэг эргэх болно. Үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь.
Охин (8/23-9/22)
Шүүмжлэлтэй өдөр. Хэн нэгэн хүнтэй шинээр танилцахдаа болгоомжтой байхыг од гарагсын зүгээс зөвлөж байна. Арилжаа наймааны ажил хэрэг, аль эсвэл аз туршсан эрсдэлтэй үйл ажиллагааг явуулах нь эдийн засгийн хувьд уналт, хохирлыг авчрах болно. Гэр орон болон үр хүүхдүүдтэй холбоотой асуудлууд үүсэх, аль эсвэл бие эвгүйрхэж тавгүйрхэх байдал илэрч мэднэ. Зүүдэлсэн зүүд эсрэгээрээ тайлагдах бололтой.
Жинлүүр (9/23-10/22)
Аура болон дархлаа идэвхжих, амьдралын эрч хүч нэмэгдэх өдөр. Ихэнх эрчүүд томилолтоор явсан ажил нь таатай мөн дуусгавар болгоно. Дур булаам байдал идэвхжиж, хамтрагчаа уруу татан мөн дайсагнаж байсан хүмүүс хүртэл таатай хандах болно. Амьдралд тань гэнэтийн өөрчлөлт гарч ирнэ. Үүнийг авах гээхийн ухаанаар ойлгон хүлээн авахыг од эрхэс сануулж байна.
Хилэнц (10/23-11/21)
Эсрэг тэсрэг өдөр. Та уригдаж очсон ёслолын үйл ажиллагаан дээрээ өөрийн шилдэг, сайн чанаруудыг ил гарган харуулж чадна. Гэхдээ та сайхан амлалт, хялбар аргаар мөнгө олох саналд болгоомжтой хандах нь зүйтэй. Энэ нь ажлын саналд ч хамаатай байна. Эцэст нь иймэрхүү санал хүсэлтээс болоод та томоохон алдагдалд орох магадлалтай байгааг од гарагс анхааруулж байна.
Нум (11/22-12/21)
Өөр нөхцөл байдалд шилжих, бүх хэрэггүй зүйлээс салах, шинэ долоо хоног эхэлж байна. Хэрвээ та төлөвлөгөөгөө биелүүлэх эсвэл түүндээ хүрэхэд хэцүү амлалт байвал бүү гайхаарай. Танд дараагийн хоёр өдрийн турш сэтгэл татам шинж чанар ноёлох нь гарцаагүй. Тиймээс адал явдлын эрэлд гарч сэтгэлээ сэргээх сайхан боломж тохиож байна. Гадаад байдлаа өөрчлөх, хүнд өвчнийг эмчилж анагаахад тохиромжтой.
Матар (12/22-1/19)
Таатай бус үе ирж байна. Таны амьдралын эрч хүч доошлох төлөвтэй байна. Бусдад зөвлөлгөө сургамж өгөх, ажил хэргийн идэвхтэй байдал гаргах гэсний хэрэггүй. Оюутан, сурагчдын хувьд сурлага хичээлд хүндрэл гарна. Багш, сурган хүмүүжүүлэгчид ч гэсэн энэ хувь заяанаас зайлсхийж чадахгүй бололтой. Санхүү, бизнесийн салбарын хүмүүс онцгой анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Бичиг баримтад алдаа гарч, аз од, амжилт таны гараас мултран одох аюултай.
Хумх (1/20-2/18)
Таны эрүүл мэндэд асуудал гарч болзошгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Та аян замд гарахдаа өөрөө машинаа барих гэж байгаа бол маш анхааралтай байгаарай. Автын осол аваарт өртөх, бэртэх гэмтэх магадлалтай. Өөрийн зөн совин, бусдын зөвлөгөөг анхаар, танд л тустай. Хоолоо хэтрүүлж идэх хэрэггүй, архи тамхинаас хол бай.
Загас (2/19-3/20)