Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно.
2015 оны наймдугаар сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруунаас бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны наймдугаар сарын 02-ноос наймдугаар сарын 06-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим, 5,6-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.