logo
Ж.Батмөнх агсны гэргийд нэг сарын цалингаа хандивлалаа

Ж.Батмөнх агсны гэргийд нэг сарын цалингаа хандивлалаа

2015/08/04

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Монгол Улсын нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймааг Төрийн ордноо хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд үнэтэй хувь нэмэр оруулсантөрийн тэргүүний амжилтанд яах аргагүй түүний ар гэрийг түшилцэж явсан ханийн хүч хөдөлмөр их бий.

Таны ханийн хурц шийдэмгий мэргэн ухаан авъяас чадварыг үеийн үед дурсаж, бахархах учиртай хэмээгээд А.Даариймаа гуайд гарын бэлэг гардуулж эмчилгээний зардалд нь хандив болгож Их Хурлын гишүүний нэг сарын цалингаа гардуулав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш