Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Сүхээгийн Сүхболд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын дараа ЕНБД Бан Ги Мүн, хатагтай Бан Тэ Сук нар Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, гэргий Д.Монголмаа нарыг хүлээн авч найрсаг дотноор ярилцлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлахын зэрэгцээ НҮБ байгуулагдсны 70 жилийн ой, дэлхий нийтээр Мянганы хөгжлийн зорилтуудаас Тогтвортой хөгжлийн зорилтуудад шилжиж буй түүхэн цаг үед НҮБ-д улс орноо төлөөлөн суух болсондоо баяртай байна гээд Монгол-НҮБ-ын харилцааг бэхжүүлж, өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэв.
Нью-Йорк дахь Байнгын Төлөөлөгчийн Газар