Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 20. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хууран мэхлэлт, урам хугаралт болон таагүй байдал, эсвэл урам хугаралтыг авчирах уулзалтын өдөр. Өнөөдөр ажил хэргийн чухал уулзалт хэлзлцээрийг эхлэхгүй байхыг танд од эрхэс анхааруулж байна. Гэр бүлийн төсөвт гэнэтийн, урьдчилж тооцоолоогүй зардлууд гарч ирнэ. Хөнгөн гуниг, тавгүйтэлд орно. Өдрийн сөрөг хандлагуудыг зүрх сэтгэлдээ ойрхон хүлээж авах хэрэггүй. Өөрөө бүү дүгнэж цэгнэ, амьдралд болох, болохгүй юм гэж байдгийг сана. Энэ өдөр юу ч өөрчлөгдөхгүй.
Үхэр (4/20-5/20)
Хувирамтгай өдөр. Олон зүйл хүлээх хэрэггүй. Аливаа зүйлд ам гарахгүй байхыг хичээгээрэй. Эхлүүлсэн ажлаа дуустал хий. Энэ нь алс хэтдээ танд хэрэгтэй бөгөөд албан тушаал ахих болоёлцоог нээж өгч байгааг анзаар. Өөрийн сэтгэл хөдлөлөө барьж, хэн нэгнийг доромжилж болохгүй гэдгийг санаарай. Өдрийн хагаст хүрээлэн буй орчноос таашаал авахыг хичээ. Эрч хүч сулрах учраас унтаж, амарч нам гүм байдалд байх нь хэрэгтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Эрч хүчтэй өдөр. Сайн мэдээ эсвэл ашигтай санал тодорхой хэмжээний ашиг авчрах болно. Өнөөдөр өрсөлдөгчдөө өөрийн хэн гэдгээ харуулах болно. Үүнд хамтрагч тань бас тусална. Сайн найз нөхдөөсөө эсвэл эсрэг хүйстнээсээ бэлэг авна. Од гараг гэнэтийн амжилт эсвэл хайр дурлалын таатай нөхцөл бий болохыг хэлж байна. Өөрийн гараасаа таатай боломжийг бүү алдаарай. Өдрийн хоёрдугаар хагаст ходоод гэдэсний хямралд өртөж болзошгүй тул хоол хүнсээ сайтар зохицуул.
Мэлхий (6/22-7/22)
Тааламжгүй өдөр. Энэ ордны эрчүүдэд хувийн асуудалдаа санаа зовоход хүргэхүйц уулзалт эсвэл үйл явдал тохиолдох магадлалтай. Муу санаат хүний гүтгэлэг болон хууран мэхлэлт нь ойр дотны хүнтэйгээ харилцахад хүндрэл үүсгэнэ. Энэ ордны эмэгтэйчүүд нь санаандгүй хэлсэн үг ярианаас эсвэл хөнгөн хийсвэр үйл хөдлөлөөсөө болж хэн нэгний хатуу тоглоомын бай болохыг үгүйсгэхгүй.
Арслан (7/23-8/22)
Таатай өдөр. Гэнэтийн ашиг орлого олох, үнэтэй эд зүйл авах, тоглоомд хожих магадлалтай. Урьдын үйл явдлаа дүгнэх, урт хугацааны төлөвлөгөө зохиоход сайн өдөр. Таны гэр бүлийн харьцааг хүндрүүлэх гэнэтийн мэдээ хүлээн авч магадгүй. Хүндхэн асуудалд бэлэн бай. Хүсч буй зүйлээ бодит байдалтай харьцуулж үз. Та хамгийн хүршгүй өндөрлөгт ч гарч гайхалтай амжилтанд хүрч чадах боловч үйл явдлыг бүү түргэтгэ, хийж чадамгүй зүйлээрээ бүү оролд. Хэт ядрахаас зайлсхий.
Охин (8/23-9/22)
Тааламжгүй өдөр. Амьдралын эрч хүч буурсанаар архаг хууч өвчин сэдэрч, улмаар хурцдах аюултай. Энэ өдөр бие организмд хортой нөлөө учруулж мэдэх зүйлс, ялангуяа зам дээр хурдтай давхих, хөрөөдөж зүсэх багаж хэрэгсэл дээр ажиллахдаа сонор сэрэмжтэй байж, аль болох холхон байхыг зөвлөж байна. Хувийн амьдралд зарим нэг амжилт байх хэдий ч, эд материалын холбогдолтой асуудлыг шийдэхэд тийм ч хялбар биш байх бололтой.
Жинлүүр (9/23-10/22)
Оюун ухаанаа цэвэрлэх, энергийн эх үүсвэрээ асаах өдөр. Оюун санаагаа төвлөрүүлэх, өөрийн үйлдэл болон зорилгоо дүгнэн цэгнэх, сүм хийдэд суухыг зөвлөж байна. Та хуучин төсөл рүүгээ эргэн орох бөгөөд үүнийгээ хэрэгжүүлснээр их хэмжээний ашиг авчрах болно. Харин үүнд сэтгэлийн хөөрөлд авталгүй өөрийн дотоод итгэл үнэмшлээр хандаарай. Малын гаралтай сүo цагаан идээг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр ходоод гэдэсний хямралд өртөхгүй байх боломжтой.
Хилэнц (10/23-11/21)
Бүхнийг уучлах, нүглээ наминчлан гэмшиж ариусах, өөрийн алдааг хүлээн зөвшөөрөх өдөр. Өгөөмөр энэрэнгүй сэтгэлээ ил гаргаж, бусдын тавьсан хүсэлтийг биелүүлэн, тэсвэр тэвчээртэй байхыг оролдох хэрэгтэй. Хамт олны уур амьсгал таагүй байна. Ажил хэрэг явуулахдаа та шууд нүүр тулан ярилцаж, зөвшилцөлд хүрэхийг хичээ. Тэгвэл буцаад хэвийн байдалдаа орох болно.
Нум (11/22-12/21)
Хурц тод, сэтгэлд хоногшин үлдэх өдөр байх болно. Нарийн нандин ертөнцийг нээх, зүүд зөнтэй байх, зөн билгийн чадвар хурцдах байна. Танд бүх юм сайхан, сэтгэл санаа хөнгөн, нүүр бардам байх өдөр. Өнөөдөр авахыг хүссэн бүх худалдан авалт маш бүтэлтэй сайн байна. Удирдах албан тушаалтантай харилцах харилцаа сайжирна. Анагааж эмчлэх ба дотрын курс эмчилгээг эрчимтэй эхлүүлэхэд тохиромжтой сайн.
Матар (12/22-1/19)
Хууран мэхлэлт, буруу ташаа мэдээлэл, муу санаатны далд явуулга зэрэгтэй холбогдох таагүй өдөр. Дараа нь харамсахгүйн тулд элдэв амлалт өгөх, бодлогогүй үйлдэл хийх, огцом шийдвэр гаргахаас аль болох зайлсхийгээрэй. Ойр дотны хүмүүстэй харилцах харилцаа, мөнгө санхүүгийн байдал илтээр муудахад гол нөлөө үзүүлэх гэнэтийн асуудлууд үүсэж болзошгүй. Магадгүй энэ нь гэр орны аар саар асуудал, хүүхдүүдтэй холбоотой зардлууд байх бололтой.
Хумх (1/20-2/18)
Хувийн амьдралд том үйл явдал тохионо. Өнөөдрийг гэр бүл, хайртай хүндээ зориулах бололтой. Эрүүл мэндийн байдал сайнгүй байх төлөвтэй. Азгүйтэл бүтэлгүйтэл, нөхцөл байдал таагүй эргэх нь таны биеийн байдалд сөргөөр нөлөөлөх нь.
Загас (2/19-3/20)
Хоёрдмол шинж чанартай өдөр. Өдрийн эхний хагаст хүссэн уулзалтууд, харилцаанууд байж болох юм. Баяр хүргэх гэх мэт найрсаг үг сонсож болох юм. Сэтгэл санааны баяртай байдал нь хувийн холбоогоо бэхжүүлэхэд нөлөөлж харилцах тойргийг тэлэхэд тус болно. Таны биеэ тоох байдлаас болж асуудал үүсч болно.