logo
Улаанбаатарт 22 хэм дулаан

Улаанбаатарт 22 хэм дулаан

2015/08/05

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2015 оны наймдугаар сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар  22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны наймдугаар сарын 06-наас наймдугаар сарын 10-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

6, 7-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8,9-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 7-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш