ОХУ-ын нефтийн салбарын "60-66" гэж нэрлэсэн татварын шинэ журам 10 дугаар сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Тооцох томьёолол өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нефтийн экспортын татвар долоо орчим хувиар буурч, нефтийн цайвар болон бараан бүтээгдэхүүн нефтийн татварын 66 хувьтай тэнцүү байна.
Оросын Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 2011 оны 10 дугаар сарын 1-нээс нэг тонн нефтийн экспортын татварын хэмжээ 32,7 доллароор буурч, 411,4 доллар болжээ. Есдүгээр сард энэ үзүүлэлт 444,1 доллар байв. Татварын шинэ журмын тухай тогтоолд ОХУ-ын Засгийн газрын дарга Владимир Путин наймдугаар сарын сүүлээр гарын үсэг зурсан юм. "60-66" тогтолцоо нь нефтийн экспортын татварыг тооцох томьёог нь өөрчлөх аргаар бууруулах учиртай. Тухайлбал, мониторингийн үнэ болон 182,5 доллароор бодож байсан нэг тонн нефтийн үнэ хоорондын ялгааны 65 хувиар бус, харин 60 хувиар тооцох болжээ. Үүний сацуу бензиний татвар өндөр хэвээр буюу нефтийн татварын 90 хувьтай тэнцэж байх юм. Тэрчлэн тогтоолд зааснаар, 2015 оноос нефтийн бараан бүтээгдэхүүний экспортын татвар түүхий нефтийн татвартай адил болох аж.
З.Амгалан