Сангийн сайдын зөвлөл өчигдөр хуралдаж Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангийн танилцуулсны дагуу Зээлдэгч байгууллагын санхүүгийн төлөв байдлыг үнэн зөв тодорхойлж, санхүүгийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Сангийн яамны мэдээллийн санд хадгалагдаж буй аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан мэдээллийг Зээлийн мэдээллийн санд холбох, Анод, Зоос банкны өр авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх, Засгийн газрын бондын эргэн төлөлтийг түргэвчлэх зэрэг хэд хэдэн асуудлыг авч хэлэлцжээ.
Өнөөдөр манай улсад банк, ББСБ болон ЖДҮ-ийг дэмжих сан зэрэг нилээдгүй олон байгууллага, сангууд үйл ажиллагаа явуулж байгаа. Иргэд аж ахуйн нэгжийг төвлөрсөн мэдээллээр хангах, зээлдэгч байгууллагын санхүүгийн төлөв байдлыг үнэн зөв тодорхойлох, санхүүгийн сахилга батыг сайжруулахын тулд эдгээр байгууллагуудын зээлийн мэдээллийн санг нэгтгэх шаардлагатай байгаа аж. Ингэснээр санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй өр зээлийн хэмжээг бууруулах, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой. Иймээс санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын мэдээллийг нэгтгэх нь зүйтэй гэж үзээд Сангийн яам, ХЗДХЯам, Монгол банк, ХХААХҮЯ-ны ЖДҮГ, Санхүүгийн зохицуулах хороо, ШШГГ-уудын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэж, ажлын хэсгийг энэ оны IV улиралд багтаан арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахыг Сангийн сайд С.Баярцогт үүрэг болголоо. Түүнчлэн тус яаман дээр нэгтгэгддэг аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан дээр тухайн жилийн хөрөнгө оруулалтын тайланг нэмж авдаг байхаар тайлангийн маягтыг шинэчлэхээр тогтов.
Төрийн банкны хувьд банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авснаас хойш 1 жил 9 сар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн сарын байдлаар 219,1 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 28,0 тэрбум төгрөгийн дүрмийн сантай үйл ажиллагаа явуулж байна. Тус банк байгуулагдсан цагаасаа үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн бөгөөд энэ онд Монгол банкнаас хийсэн иж бүрэн шалгалтаар “сайн” гэсэн үнэлгээ аваад байгааг Монголбанкнаас танилцууллаа. Сайдын зөвлөлийн гишүүд тус банкны хувьчлалын талаар зарчмын зөрүүтэй байр суурьтай байсан тул эдгээр саналуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, үүнээс өмнө Төрийн банкны ТУЗ-ын тайлан болон гүйцэтгэх захирлын тайлан сонсохоор шийдвэрлэв.
“Анод” банкны хувьд өр авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх, Засгийн газраас гаргах бондын хэмжээг бууруулах чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд үүний үр дүнд анх тооцоолж байсан ЗГ-ын үнэт цаасны хэмжээ буурч, 106,0 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах шаардлагатай байгааг танилцуулав. Анод банкны бонд гаргах асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Хадгаламжийн даатгалийн хуулийн төслийн хамт УИХ-д оруулах шаардлагатай гэж үзэв.
“Зоос” банкны хувьд Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагчид банкны өр, авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулж ирсэн бөгөөд ажиллах хугацаандаа нийт 42,6 тэрбум төгрөгийн зээл, авлага, актив хөрөнгийг барагдуулаад байна. Засгийн газраас “Зоос” банканд зориулан гаргасан төлбөрөөс 21,5 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаанд барагдуулсан байна. Тус банкнаас зээлээ төлөхгүй байгаа зээлэгч нарын талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан холбогдох мэдээ материалыг бүрэн бэлтгэж, олон нийтэд үнэн зөв мэдээ мэдээллийг тухай бүр нь шуурхай хүргэж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт онцлон тэмдэглэлээ.