Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Шаргаморьтын уулзвараас Хандгайт чиглэлийн 6.75 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөөдрөөс буюу 2015 оны наймдугаар сарын 06-ны 22.00 цагаас 2015 оны наймдугаар 13-ны 06.00 цагийн хооронд замыг бүрэн хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам хаах үед тээврийн хэрэгслүүд зурагт заасан түр замаар зорчино уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.