logo
Төвийн бүсийн залуус  Эрдэнэт хотноо чуулна

Төвийн бүсийн залуус Эрдэнэт хотноо чуулна

2015/08/06

Монголын Залуучуудын Холбоо нь зургаан жил завсарласан бүсийн чуулганаа хуралдуулж эхлээд байгаа билээ. Олон жил завсарласан бүсийн чуулган Баруун бүсийн аймгуудаас  эхлэсэн ба өнгөрөгч зургадугаар сарын 19-22-ний өдрүүдэд Баян-өлгий аймагт амжилттай зохион байгуулагдаж, баруун бусийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх арга зам болоод үр дүн зэргийг тусгасан зөвлөмж гаргахаар болсон юм. Тэгвэл  энэ удаад төвийн бүсийн залуус Эрдэнэт хотноо чуулахаар боллоо. Тодруулбал Орхон аймгийн Залуучуудын Холбоо, Орхон аймгийн ЗДТГ болон “Эрдэнэт Үйлдвэр” ХХК хамтран 2015 оны наймдугаар сарын 7, 8, 9-ны өдрүүдэд Орхон аймаг, Эрдэнэт хотод зохион байгуулах юм.

Уг төвийн бүсийн Залуучуудын чуулга уулзалтанд Улаанбаатар, Орхон, Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Хөвсгөл аймгуудын Залуучуудын Холбооны төлөөлөгчид оролцох оролцоно. Ийнхүү нутаг нутгийн 150 гаруй төлөөлөгчид Монголын Залуучуудын Холбооны орон нутаг дахь салбар зөвлөлүүдийн удирдлагын багийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах, залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, Монголын Залуучуудын Холбооны стратеги төлөвлөгөөг танилцуулах, орон нутгийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж төвийн бүсийн залуучуудын стратеги төлөвлөгөөнд тусган боловсруулах зорилгын дор нэгдэн чуулна. Харин дараагийн чуулган Зүүн бүсийн аймгуудыг хамруулан Хэнтий аймагт зохион байгуулагдах юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш