logo
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалтад оролцлоо

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалтад оролцлоо

2015/08/07

Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо наймдугаар сарын 4-6 өдрүүдэд зохион байгуулагдсан АСЕАН-ы бүсийн чуулга (АРФ)-ны Сайд нарын 22 дугаар уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын үеэр Л.Пүрэвсүрэн сайд бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг сурталчлах АРФ-ын семинарыг Бүгд Найрамдах Филиппин Улстай хамтран ирэх есдүгээр сарын 3-4-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар ажиллаж байгаа зэрэг талаар танилцуулж, үг хэлсэн байна.

АРФ-ын үйл ажиллагаа нь гамшгаас хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, эх далайн аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудалд төвлөрдөг. Энэхүү уулзалтад 27 орон, тухайлбал АСЕАН-ы гишүүн 10 улс (Бруней, Вьетнам, Индонез, Лаос, Камбож, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин), АСЕАН-ы яриа хэлэлцээний 10 түнш (Австрали, АНУ, БНСУ, БНХАУ, БНЭУ, Канад, ОХУ, Шинэ Зеланд, Япон болон Европын Холбоо) болон Бангладеш, БНАСАУ, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Тимор Лесте, Шри Ланка улсуудын Гадаад хэргийн сайд нар болон АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга оролцсон юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш