Малчид, тариаланч, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр говь талын нутгаар халж, баруун болон төвийн нутгаар салхи ширүүсэхийг анхааруулж байна.
2015 оны наймдугаар сарын 10-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшиж, зүүн хагаст багавтар үүлтэй.Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, Говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 31-36 хэм, бусад нутгаар 28-33 гхэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 31-33 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны наймдугаар сарын 11-нээс наймдугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун, төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо, 12-нд төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд баруун зүгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11-13-нд зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 11-12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.