logo
Кёкүшюзан Д.Батбаяр сайдад яригдаж буй гэнэ

Кёкүшюзан Д.Батбаяр сайдад яригдаж буй гэнэ

2015/08/11
МАН-ын зургаан сайд Засгийн газраас гарахаас өмнө яригдаж эхэлсэн шинэ сайдын нарын асуудал одоо ч гэсэн ярианы сэдэв болсоор байна. Бие даагч гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга асан Ц.Даваасүрэн, Н.Энхбаярын хүү Э.Батшугар, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Арвин,  Ц.Баярсайхан нараас өгсүүлээд олон ч хүний нэр сайдад горилогч нарын дунд цохиж яваа.

УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр ч мөн сайдад нэр яригадж байгаа сурагтай. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр өнгөрсөн Даваа гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, салбар нь хамаагүй сайд болж, Засгийн газарт орох хүсэлтэй буйгаа дуулгасан байна. Хэдийгээр  Кёкүшюзан Д.Батбаярыг сайд болно гэхэд итгэх хүн олонгүй ч ““Д.Арвин, Л.Эрдэнэчимэг”-тэнгүүдээс хавь илүү юм даа” гэх яриаг ч гаргаад эхэлчихэж. Намаа сольж гүйсэн нь багадаад нэгэн цагт хоолыг нь хороож явсан тогоо руугаа нулимаж суудаг тавьтаргүй авгай, учраа мэдэхгүй олны дургүй хүргэх “эмийн наймаачин” зэргийг бодвол мань Д.Батбаяр УИХ-ын гишүүнээр 4 жил сууж, 3 жил Ерөнхий сайдын зөвлөхийн албыг хашиж явсан намтартай зэргээрээ илүүрхэж мэдэх л юм.

Ямар ч байсан сайдын сэнтийд богино хугацаанд ч болов залрах хүсэлтэй олон амбицнуудын эрх ашиг хэрхэн хөндөгдөхийг хоёрхон хоног хүлээчихэд мэдэж болохоор болж.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш